My Blog List

Saturday, 6 June 2015

Нүдний бүтэц

Нүдний ерөнхий бүтэц

Дижитал зургын аппарат дүрс буулгах обьектоос ойсон гэрлийг цахилгаан дохионд хувирган бичиж авдаг бол хүний нүдний үүрэг ч гэрлийг мэдэрч цахилгаан дохионд хувирган тархи руу илгээх явдал юм.

Харин дижитал зургын аппарат автоматаар дүрсийн фокусыг тааруулдаг функцтэй бол хүний нүд хол болон ойр байгаа зүйлийг чөлөөтөй фокусаа тааруулан хардагаараа дижитал зургын аппараттай төстөй байна.


1, Эвэр бүрхэвч (/Cornea/- Хатуу №1 линз)
Гэрлийг хуглаж цуглуулдаг. Нүдний нийт хуглах чадварын ойролцоогоор 65 хувийг гүйцэтгэдэг бөгөөд үндсэн бүрэлдхүүнд байх уургын ширхэгийг алдаагүй дарааллуулхын тулд өнгөгүй тунгалаг болдог. Эвэр бүрхэвчийн хэлбэрийн өчүүхэн өөрчлөлт нь /харааны гажиг, ойр ба холын хараа муудах/-ын гол шалтгаан болдог.


2. Солонгон бүрхүүл (/Iris/-Гэрлийн хэмжээг зохицуулах систем)
Төв хэсэгт байгаа нүх /Pupil-Хүүхэн хараа/-ий хэмжээг өөрчилж нүдэнд орох гэрлийн хэмжээг зохицуулдаг бөгөөд энэ үйлдэл нь хоёр төрлийн булчингын агшилт суналтаар зохицуулагдана. Гэрлийг шингээх меланин пигментыг агуулж байдаг бөгөөд хүүхэн харааны гадна талаар гэрлийг нэвтрүүлэхгүй.
Арьс болон тухайн хүний меланины хэмжээ гэх мэтээс шалтгаалан нүдний өнгө өөр өөр байдаг.




3, Сормослог бие (/Ciliary body/-Фокусыг тохируулахад туслах)
Нүдний болор /Lens/-ыг татах утасны хүчийг өөрчилж болорын зузааны хэмжээг тохируулах олон тооны булчингаас бүрдэх бөгж маягын бүтэц.

4, Нүдний болор (/Lens/-Зөөлөн №2 линз)
Холыг харах үед нимгэн, ойрыг харах үед зузаан хэлбэрт хувирч фокусыг тохируулах булчинлаг бүтэцтэй нүдний сормослог биетэй утсаар холбогдсон байдаг. Урт нарийн эсийг журрамтай зөв эгнүүлэн тогтсон байдаг.

5, Нүдний цагаан хэсэг (/Sclera/-"Харанхуй өрөө"-ий хана)
Нүдний алимны хамгийн гадна талын давхрага бөгөөд нүдний алимны дотор хэсэг буюу "харанхуй өрөө"-г барьж байдаг. Нүдний нийт хүчний хэмжээг дэмжинэ. Мөн нарийн тайлбарлавал эвэр бүрхэвч ч нүдний цагаан хэсгийн нэг хэсэгт багтдаг.

6, Нүдний судаслаг бүрхэвч (/Choroid/-Шим тэжээлээр хангах систем)
Нүдний цагаан хэсэг болон торлог бүрхэвчийн хоорондох давхрага бөгөөд нүдний алимыг бүхэлд нь судасаар ороон шим тэжээлийг хүргэдэг. Меланин пигментыг агуулах гэрлийг нэвтрүүлэхгүй. Нэмж хэлэхэд сормослог бие, солонгон бүрхүүл нь судаслаг бүрхэвчтэй холбогдож нэг давхрагыг үүсгэдэг.

7,Торлог бүрхэвч (/Retina/-Дэлгэц)
Гэрлийг хүлээн авч цахилгаан дохионд хувиргах шиллэг биеийг агуулах давхрага бөгөөд олон төрлийн мэдрэлийн эсүүд холбогдон бүрдүүлсэн байдаг. Мөн гэрлийг хүлээн аваад зогсохгүй өөрөө дүрсийн боловсруулалт явуулдаг.

8, Шиллэг бие (/Vitreous body/-Гэрлийн нэвтрэх зам)
Линзээр цуглуулсан гэрлийг торлог бүрхэвч хүртэл дамжуулна. Бодит бие нь цэлцэгнүүр шиг зөөлөн "Sponge" учраас 99 хувь нь ус байна. Судас ч гүйж ороогүй тунгалаг бөгөөд ус хадгалах чадвараа алдахад тунгалаг биш болдог.

9, Харааны мэдрэл (/Optic nerve/-Мэдээ дамжуулах суваг)
Торлог бүрхэвч нь хүлээн авсан дүрсээ цахилгаан дохио хэлбэрээр тархинд илгээдэг. Торлог бүрхэвчийн шиллэг биеийн талын давхрагаас үргэлжлэх ойролцоогоор 1000000 ширхэг мэдрэлээс бүрдэх багц.

10, Нүдний булчин (Muscles of the eye)
Нүдний алимны чиглэх чиглэлийг тохируулна.

Friday, 22 May 2015

Шавьж устгахад гэрлийг ашиглана

Шавьжны дотор үр тариа, барилга байгууламж, хүний биед хортой төрөл зүйл байдаг бөгөөд хортон шавьжыг устгах аргын хувьд хор /хортон шавьжыг устгах бодис/ ашиглаж устгаж байна.

Энгийн нүдэнд харагдах гэрэл /үзэгдэх гэрэл/ нь радио долгион болон рентгений адил цахилгаан соронзон долгионы нэг төрөл бөгөөд хүний нүд тухайн долгионы уртаас хамааран өөр өөр өнгийг ялган хардаг.

Үзэгдэх гэрлийн долгион нь хамгийн урт бол улаан, шар, ногоон, хөх, хөх ягаан дарааллаар долгионы урт нь богино болдог.
Долгионы урт нь улаан өнгийн долгионы уртаас их бол хэт улаан туяа /infrared/, хөх ягаан өнгийн долгионы уртаас бага бол хэт ягаан туяа /ultraviolet/ гэж нэрлэдэг.

Эрдэмтэд LED гэрлийг ашиглаж янз бүрийн долгионы урттай гэрлээр зөгийний нэг зүйл болох Drosophilidae-ын авгалдайг 4 өдрийн турш шарах туршилтыг хийсэн байна.

Туршилтын үр дүнд хөх гэрлийн 440 нано метрийн долгионы урттай цацрагт 73%, 467 нано метрийн урттай цацрагт 95%-тайгаар авгалдай /шавьжны  хөгжилийн нас гүйцэлгүйгээр/ үхэж байгааг тогтоосон.

Туршилтанд ашигласан хөх гэрлийн хүч нь нарны цацрагт агуулагдах хөх гэрлийн гуравны нэг орчимтой тэнцүү байсан. Дээрхээс бусад долгионы урттай гэрлийг тусгах үед үхэлд хүргэх хувь нь 20-40%, байв.

Tuesday, 19 May 2015

Далайн хар салхи (typhoon)

2004.08.28 typhoon

Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын халуун орны бүс нутагт үүсэх давтагдах шинж чанар бүхий агаарын өөрчлөгдөх хөдөлгөөн нь 5-аас 11-р  сарын хооронд явагддаг бөгөөд энэ хөдөлгөөнийг BSISO (Boreal Summer Intraseasonal Oscillation) гэдэг.

Энэ бол хэдэн мянган километр үргэлжлэх өргөн бүхий бөөн борооны бүлэг бөгөөд 1-ээс 2 сарын турш өмнөдөөс умард зүгийг чиглэн давтагдах шинжтэйгээр шилжих үзэгдлийг хэлдэг.

Филиппины тэнгист BSISO-ээс үүсэх баруун зүгийн салхи нь пассат салхи /халуун бүсийн хуурай халуун салхи/-ы нэг болох зүүн зүгийн салхитай мөргөлдөж далайн хар салхийг үүсгэдэг.

Хүчтэй салхи, аадар бороо бүхий далайн хар салхи нь үе үе маш их хэмжээний хохирлыг учруулдаг бөгөөд ялангуяа халуун орны бүс нутгуудад хар салхи үүссэний дараа хүрэлцэн очих хугацаа нь богино байна.

Ийм учраас BSISO болон баруун зүгийн салхины үүслийг урьдчилан тооцоолж чадвал хар салхины үүслийг ч урьдчилан тооцоолох боломжтой гэж үздэг.

BSISO болон баруун зүгийн салхийг нарийн сайн урьдчилан тооцоолхын тулд үүл үүсэх, бөөгнөрөх, нүүх, арилах гэх мэт мөн хур тунадас зэрэг үүлэнд хамаарах үзэгдлийг физикийн хуулийн үндэстэйгээр нарийн симуляци хийх шаардлагатай болдог.

Tuesday, 21 April 2015

Хавдрын эмчилгээ

Токиогын их сургуулийн профессор Томоки 2014 оны 12 сарын 18-нд анх Японд хавдартай өвчтөнд вирусыг тарьж хавдрыг эмчлэх вирусын эмчилгээний клиникийн туршилтын эмчилгээг эхлүүлсэн байна.

Энэ эмчилгээнд уруулын эргэн тойрнд үүсэх цэврүү буюу насанд хүрсэн хүний биеийн 7-8 хувийг эзлэх 'ердийн herpes вирус'-ийн генийг өөрчлөн гаргаж авсан "G47 delta"-г ашиглан тархины хавдрын дотроос хамгийн түгээмэл тохиолдох 'glioblastoma'-тай өвчтөнүүд дээр явагдаж байна.

Мөн "G47 delta"-г амьтны туршилтанд түрүү булчирхай болон ходоодны гэх мэт тархины хавдраас бусад хавдарт ашиглах эмчилгээний үр дүнг шалгаж үзэж байна. Европ болон Америкт "G47 delta"-аас ялгаатай herpes вирусыг МЕЛАНОМА гэдэг арьсны хавдрыг эмчилхийн тулд эмийн хэлбэрээр худалдхыг зөвшөөрсөн байна.

Вирусын эмчилгээ гэдэг нь хавдрын эсийг устгахын тулд хавдарт генийг нь өөрчилсөн вирусыг тарих эмчилгээний арга юм.

Ердийн эсийг вирусээр халдварлуулахад вирусын өсөхөд хэрэглэгдэх эсийн задралын материал нь бүтээгдэхгүй болж, эс нь вирусын хамт бүхэлдээ амиа хорлодог /apoptosis/.
Ингэж вирус өсөх болон халдвар тархахаас сэргийлдэг байна.

Харин вирус нь өсөж үржихийн тулд задралын материалыг өөрөө бүтээж эсийг амиа хорлохоос сэргиййлэх функцтэй боловч эмчилгээнд ашиглах вирус нь генийн өөрчлөлтийн улмаас энэ функцээ алддаг.

Ийм учраас ердийн эсийн дотор уг эмчилгээний вирусын өсөлт болон халдварын тархалт явагдах боломжгүй байна.

Thursday, 9 April 2015

Ирээдүйн нарны зай хураагуур

Газар дээр тусах нарны цацрагын энерги нэг цаг тусахад дэлхийн хүн амын нэг цагийн турш хэрэглэх энергитэй дүйцэхүйц байдаг бөгөөд энэ энергийг ашиглахад хялбар хэлбэрт өөрөөр хэлбэл цахилгаан энергит хувиргах технологи бол нарны зай хураагуур юм.

Одоо ашиглагдаж байгаа дээвэр дээр суурилуулагдсан нарны зай хураагуурын материалд нь хагас дамжуулагч /цахиур/-ыг ашигладаг.
Түүний нарны цацрагыг цахилгаан энергит хувиргах үр ашиг нь өндөр, эдэлгээний хугацаа нь урт учраас өргөнөөр ашиглагдаг байна.
Гэвч үйлдвэрлэлийн зардал өндөр сул талтай.

Нарны зай хураагуурт цахиураас гадна өөр янз бүрийн материал ашиглагддаг, материал болон бүтэц үйлдвэрлэх арга гэх мэт нь ялгаатай учраас гүйцэтгэх болон үйлдвэрлэх зардал нь адилгүй байдаг.
Эдгээрийн дотроос их хэмжээний зардлыг бууруулхаар хүлээгдэж байгаа нь "органик хальсан нарны зай хураагуур" юм.

Зайны үндсэн суурь болох хуудас /sheet/ ороод нийт зузаан нь 2мм байна. 
Органик хальсан нарны зай хураагуур нь цахиур гэх мэт үнэтэй материалыг ашиглахгүйгээр органик материал /органик хагас дамжуулагч/-ыг ашиглан хийгддэг.

Хөнгөн, нимгэн, уян хатан, олон өнгийн нарны зай хураагуурыг нимгэн хуудас /sheet/ дээр органик материалыг уусгасан шингэнийг түрхсэнээр хялбархан бүтээж болно.

Sunday, 15 March 2015

Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ

Өвчин үүсэх болон өвчний байдалд даамжирахад сэтгэл, сэтгэцийн байдал багагүй хамаатай гэж үздэг боловч түүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хараахан тайлбарлаж чадаагүй байна.

Танд ч гэсэн сэжигтэй тохиолдлын дараа өөрийн мэдрэмжийн дагуу биеийн халуунаа хэмжиж үзэхэд таамгалсанаас өндөр халуурч байгаа нь ажиглагдсан тохиолдол байна уу?

"Өвчин сэтгэлээс"-ийг шинжлэх ухааны үндэстэйгээр учир шалтгааныг тандахын тулд линфоцитд анхаарах судалгааг хөгжүүлсээр ирсэн бөгөөд, линфоцит нь биеийн дотор орж ирсэн вирус, нян, антигеинүүдийг устгаж биеийг хамгаалах дархлалын эсийн нэгэн төрөл юм.

Урьд нь дархлалын эсийн үйл ажиллагааны нэг хэсэг бол амьсгал болон биеийн халууныг зохицуулахтай адилаар сэтгэл санаанаас хамаарахгүйгээр автономт мэдрэл (autonomic nerve)-ээс зохицуулагддаг гэж үзэж байсан боловч мэдрэлээс ирсэн заавар яаж дархлалын эсийн хөдөлгөөнийг удирдаж байгаа нь тодорхойгүй байсан.

Автономт мэдрэл нь симпатик, парасимпатик гэсэн 2 систэмээс бүрддэг.
Симпатик нь дасгал хөдөлгөөн хийх, айж цочих гэх мэт үйл ажиллагааны үед идэвхиждэг, парасимпатик нь тайвшрах, баярлах гэх мэт үйл ажиллагааны үед идэвхиждэг мэдрэл юм.

Тус тусын мэдрэлийн үйл ажиллагаа идэвхижхэд өвөрмөц материал нейротрансмиттер (neurotransmitter-мэдрэл дэмжуулах материал)-ийг биеийн дотор талд ялгаруулдаг.

Monday, 9 March 2015

Cilium

Хүний эсэнд Cilium гэдэг үс шиг урт нарийхан бүтэц зохион байгуулалттай зүйл байдаг. Жишээлбэл эр бэлгийн эс нь сүүл шиг ургасан Cilium-ийн ганхах мэт хөдөлгөөний тусламжтайгаар урагш явдаг байна.

Эмэгтэй хүний хувьд умайн гуурсан хоолойн ханан дахь эсийн Cilium-ийн ганхах хөдөлгөөний тусламжтайгаар өндгөн эсийг умай руу илгээдэг.

Хамар мөгөөрсөн хоолойн гадаргууг бүрхэх салстлаг бүрхэвчийн эсэнд ч Cilium байдаг. Ганхах мэт хөдөлгөөн хийж тоос шороо, нян бактерийг биеийн гадна тал руу зайлуулдаг.

Cilium-ийн бүтэц зохион байгуулалт нь маш нарийн төвөгтөй байдаг бөгөөд хэмжээ нь хэдэн микро метрээс хэдэн арван микро метр, диаметр нь 200 нано метр орчим байдаг.

Cilium-ийн дотор хэсэгт Microtubule /бичил гуурс/ хэмээх уургаас тогтох гуурс /Cilium-тай паралеллиар/ байдаг.

Microtubule-ийн гадаргууд Cilium-ийг хөдөлгөхийн тулд уургыг тогтмол интервалд жигд эгнүүлэн дахин шинэ бүтэц зохион байгуулалтыг бүтээж байдаг. Түүний урт нь 96 нано метр бөгөөд энэ дахин бүтээгдсэн нарийн бүтцийн тусламжтайгаар Cilium зөв ганхах хөдөлгөөнийг хийж чаддаг.

Нэг эст ногоон замагны нэгэн төрөл болох Chlamydomonas-ийн Cil-ийiumг судлах явцад "FAP59", "FAP172"-ийн бүтцийг нарийн судлахад энэ хоёр уураг хослон 96 нано метрийн урттайгаар Microtubule-ийн гадаргууд эгнэсэн байгаа нь ажиглагдсан байна.

Генийн алдаанаас үүдэн FAP59, FAP172, FAP59 гэх бүтцээ алдсан Chlamydomonas-д Cilium-ийн нийт урт нь богиносож, Cilium-ийн дотор дахин бүтэцлэгдсэн хэв маяг нь ч богино болж байгаа нь ажиглагдсан байна.

Saturday, 7 March 2015

Био цахилгаан гүйдэл үүсгэгч наалт (Dermal patch or Skin patch)

Арьсны гадаргуугаас эм өгөхийг "арьсаар нэвчих тун" гэдэг. Үүнд хүний биеийн шаардлагатай хэсэгт эмийг хялбархан хүргэх үүрэгтэй өвчин намдаах эмийг нэвчүүлэх наалт /Antiphlogistic Analgetic/, тамхинаас гаргах наалт /Nicotine Patch/, гэх мэт бодит жишээг дурьдаж болно.

Бүр цаашлаад төрөл бүрийн ашигтай элементийг арьсан дотор нэвчүүлэх хэдэн арван микро ампер сул цахилгаан гүйдлээр, биеийн тодорхой хэсгийг мэдээгүйжүүлэх эмийг өндөр хурдаар өгөх, эмнэлэгт хийгдэх арьсны хэсгийн болон шинээр үс ургуулах, үс өтгөрүүлэх хэсгийн нэвчилтийг сайжруулахад өргөнөөр ашиглагддаг.

Энэ сул цахилгаан гүйдлийг дагалдан үүсэх арьсан дахь шингэн эдийн урсгалаар дамжин эмийн нэвчилтийг үр ашигтайгаар нэмэгдүүлдэг.
Нэг талаас арьснаас эмийг нэвчүүлэхэд цаг хугацаа зарцуулагдах дутагдалтай учраас энэ дутагдалыг нөхөхийн тулд эмнэлэгт нарийн багаж ашигласан тусгай аргуудыг хэрэглэдэг.
Энэ аргын зарчим бол арьсанд сул цахилгаан гүйдлийг гүйлгэж нэвчилтийн үр ашигыг хэд дахинаас хэдэн арав дахин нэмэгдүүлэх IONTOPHORESIS хэмээх үзэгдэл юм.

Тохокү их сургуулийн Нишизава Мацүхико профессорын судалгааны баг ферментээс био цахилгаан гаргах технологийг ашиглаж биед наахад сул цахилгаан гүйдлийг үүсгэх арьсаар нэвтрэх эмийн нэвчилтийг дэмжих /iontophoresis-ийг үүсгэх/ "Био цахилгаан гүйдэл үүсгэгч наалт"-ийг бүтээсэн байна.

"Био цахилгаан гүйдэл үүсгэгч наалт" нь хортой материал ба металл агуулах жижиг зай гэх мэтийг ашиглалгүйгээр хүний бие, хүрээлэн буй орчинд ээлтэй органик материалаар хийгдсэн хөнгөн, нимгэн, зөөлөн хэрэглэсэний дараа шууд хаях боломжтой нэг удаагын бүтээгдхүүн болсон байна.

Ферментийг, нүүрстөрөгчийн шилэн даавуунд тогтоосон анод болон катодыг резинэн эсэргүүцэл (уретан резин болон дамжуулагч полимероос тогтох)-д холбож резинэн жаазны хамт хүчилтөрөгчийг нэвтрүүлэх төрлийн эмнэлэгийн соронзон хальс /medical tape/-д наана. Үүнийг сахар /fructose/ болон өвчин намдаах эмийг агуулах гидрогельтэй хослуулж арьсанд наахад ион арьсыг нэвтэрч цахилгаан гүйдлийг гүйлгэх нөхцөл бүрдэнэ.

Энэ үед фермент анодод гидрогелийн дотор талын сахарыг исэлдэх /электроныг сугалах/, фермент катодод орчины хүчилтөрөгчийг нөхөн оруулах /электроныг хүлээлгэн өгөх/ урвалыг үүсгэнэ.

Wednesday, 4 March 2015

Эрсдэл

Толгойгоо юманд цохих гэх мэтээр доргиоход толгой өвдөх, бөөлжих /дотор муухайрах/, толгой эргэх, чих шуугих гэх мэт янз бүрийн шинж тэмдэг илэрдэг. Том хэмжээний цохилт /шок/ авахад ухаан алдах, ой санамжаа алдах тохиолдол ч байдаг.

Хүн толгойн хэсэгтээ цохилт авсаны дараа толгой өвдөх гэх мэт дээрх шинж тэмдэгүүд илэрднг бөгөөд нэг талаас CT, MRI гэх мэт багажаар тархины дотор талын цус алдалтыг шалгасан ч сэжигтэй зүйл ажиглагдахгүй байх тохиолдол байдаг байна гэсэн хэдий ч энэ тохиолдлын тархины доргилт гэж оншилдог.

Өөрөөр хэлбэл ухаан алдах, ой санамжаа алдах гэх мэт бусдад илэрхий, харагдахгүй тухайн хүний хувьд толгой өвдөх гэх мэт мэдрэлийн өвчиний шинж тэмдэг нь тархины доргилт үүссэн эсэхийг шалгах шалгуур болж өгдөг.

Тархины доргилт нь ямар нэг зүйлийг толгойгоороо шууд мөргөх, гадны цохилтыг их, бага хэмжээгээр авах үед үүсдэг.

Хүн биеэ хөдөлгөх, бодож эрэгцүүлэх үед тархин дотор байрлах мэдрэлийн эсээс биеийн хөдөлгөөн болон сэтгэцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэдрэлийн эсэд заавар дамжуулагддах процесс явагддаг.

Мэдрэлийн эсийг холбох суваг /zigzag/ нь тархинаас өгөгдөх зааврыг дамжуулах зам болж өгдөг бөгөөд толгойгоо хүчтэй доргиулснаар мэдрэлийн эсийн суваг мушгирч гэмтдэг тохиолдол байдаг.

Энэ үед мэдрэлийн эсэд зааврын сайн дамжуулж чадахгүй болох учраас дээр дурьдагдсан шинж тэмдэгүүд илэрдэг.

Tuesday, 3 February 2015

Чихрийн шижин өвчиний эмчилгээ

Нойр булчирхайн гормон нь цусан дахь сахарын хэмжээг бууруулах инсулиныг ялгаруулдаг. Гормон гэдэг нь цус гэх мэтээс ялгаруулах, биеийн дотоод нөхцөл байдлыг бүрдүүлэх үүрэг бүхий материалууд байдаг.

Цусны глюкозын түвшинг зохицуулах бүтэц механизмыг сайн ажиллуулахгүй цусны глюкозын түвшиний гажилтыг өндөр болгох өвчинийг чихрийн шижин өвчин гэдэг.

Инсулинийг ялгаруулдаг нойр булчирхайн эсийг "β эс' гэж нэрлэх бөгөөд дархлалын үйл ажиллагааны алдаанаас өөрөө өөрийнхөө "β эс'-ийг устгахад "1 хэлбэрийн чихрийн шижин өвчин" үүснэ. "β эс'-ийн устгалаас цусан дахь сахарын хэмжээг бууруулах инсулин ялгарахгүй болж, цусан дахь сахарын хэмжээ өндөр болдог.

Адилхан чихрийн шижин өвчин болох "2 хэлбэрийн чихрийн шижин өвчин"-өөс ялгаатай нь "1 хэлбэрийн чихрийн шижин өвчин"-ийг амьдралын дадал зуршилаа зассанаар эмчилж чадахгүй.

Одоогын байдлаар насан туршид нь инсулин тарих болон нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд ES эс (үр хөврөлийн эс) болон iPS эс (олон боломжит зохиомол үүдэл эс)-ийг ашиглан нөхөн төлжүүлэх эмчилгээг анхаарч байна.

"1 хэлбэрийн чихрийн шижин өвчин"-ий эмчилгээнд зориулж үүдэл эсээс "β эс'-ийг бүтээх оролдлогыг хийсээр ирсэн бөгөөд бараг нэг ижил хугацаанд 2 өөр судалгааны баг хүний үүдэл эсээс инсулинийг хэвийн ялгаруулах эсийг бүтээсэн байна.

Энэ тухай Канадын "The University of British Columbia"-ийн Timothy Kieffer профессорын судалгааны баг "Nature Biotechnology"-д 2014оны 9сарын 11-д, "Harvard University"-ийн Douglas Melton профессорын судалгааны баг "Cell"-д 2014 оны 10сарын 9-д нийтэлсэн байна.

"β эс'-д хувирах уурагт хийж Kieffer профессорын баг ES эсээс, Melton профессорын баг ES, iPS эсээс инсулин ялгаруулах эсийг бүтээсэн байна.

Monday, 2 February 2015

Эргэлзээ

Калоргүй хиймэл сахар орлуулагч биед шингээгддэггүй учраас илчлэгийг хэтрүүлэх /жин нэмэх/ болон цусны глюкозын түвшний өсөлтөөс сэргийлдэг гэж үздэг.

Гэвч зарим хиймэл сахар орлуулагч эсрэгээрээ цусны глюкозын түвшинг нэмэгдүүлдэг тухай судалгааны үр дүнг "Nature" сэтгүүлд 2014оны 9сарын 17-нд Израилийн шинжлэх ухааны Вейзман хүрээлэн (Weizmann Institute of Science)-ийн Eran Elinav ахлах судлаачын судалгааны баг танилцуулсан байна.

Чихэрлэг хийжүүлсэн ундаа нь биеийн жин болон цусны глюкозын хэмжээг нэмэгдүүлдэг учраас илчлэг болон нүүрс ус нь тэг байх ундаа хүнд тохиромжтой байдаг. Ийм уух зүйлд илчлэггүй хиймэл сахар орлуулагчыг ашигладаг.

Saccharin, Sucralose, Aspartame гэх мэт сахар орлуулагчид нь хүний биед задарч шингээгддэггүй онцлог шинж чанартай учраас байгалын сахарын оронд ашигласанаар чихэрлэг амтыг хадгалж илчлэгийг нэмэгдүүлдэггүй.

Дээрх хиймэл сахар орлуулагч нь адил хэмжээний сахар авах үеийнхээс таргалалт болон чихрийн шижин өвчин тусах эрсдэл бага гэдгийг олон судалгаа болон санал асуулгаас тодорхой харж болно.

Гэвч Вейзманы баг хиймэл сахар орлуулагчыг хулгана болон хүний гэдэсний нянд нөлөө үзүүлснээр цусны глюкозын түвшинг өсгөх нөхцөл байдлыг үүсгэж байна гэж үзжээ.

Судлаачдын баг Saccharin, Sucralose, Aspartame -ийг тус тусд нь усанд уусгаж 11 долоо хонгийн турш хулганд уулгасан байна. Үүний дүнд хиймэл сахар орлуулагчыг уух хулганы цусны глюкозын түвшин ердийн ус болон чихэрлэгийг шингээсэн усыг уух хулганы цусны глюкозын түвшинээс /ууснаас хойш 15 минутын дараа хэмжиж үзэхэд/ цусны глюкозын түвшин өссөн байна.

Friday, 30 January 2015

Medical Science

Австрийн шинжлэх ухааны академийн молекул биотехнологийн судалгааны төв (IMBA)-ийн Dr.Juergen Knoblich хүний бүх эсэд хувирах чадвартай ES болон iPS эсийг ашиглан 4мм орчим хэмжээтэй хүний тархитай ойролцоо зохион байгуулалттай бүтцийг гарган авсан үр дүнгээ 2013оны 8сарын 29-ны NATURE сэтгүүлд хэвлүүлсэн байна. 



Хүний бластоцист /blastocyst/ (үр тогтсон өндгөн эсийн хуваагдал ойролцоогоор 100ширхэг эсийн бөөгнөрөлөөс тогтсон үр хөврөл)-аас бүтээх ES эс (ES cell-үр хөврөлийн үүдэл эс) болон хүний арьс гэх мэтийн эсээс бүтээх iPS эс (iPS cell-олон боломжит зохиомол үүдэл эс) нь хоёулаа биеийн аль ч эсэд хувирч чаддаг. 

Сүүлийн үеийн судалгаанд хүний iPS эсээс бөөрний зарим хэсгийн 3 хэмжээст бүтцийг бутээж байгаа боловч тархины бүтэц нь хүний биеийн хамгийн төвөгтөй бүтэц бөгөөд зарим судалгааны хүрээнээс ялгаатай эсүүдээс тогтдог учраас бусад эрхтэнүүдтэй харьцуулахад 3 хэмжээст бүтыийг гарган авахад бэрхшээлтэй байна. 

Dr.Knoblich Эхлээд хүний ES эсийг мэдрэлийн системийн үндсэн эсэд байх "мэдрэлийн системийн урьдал эс" рүү хөтөлж эсийн бөөгнөрлийг үүсгэсэн. Түүний дараа энэ мэдрэлийн системийн урьдал эсийн бөөгнөрлийг 4 өдрийн турш царцмаг байдалтай материалын дотор хийж 3 хэмжээстээр ургуулсан. Тэгээд тэр эсийн бөөгнөрлийг тусгай саванд оруулсан. Түүний дараа 2 сарын турш тэр тусгай саваа эргэлдүүлэнгээ ургуулсан. Үүний үр дүнд 4мм орчим хэмжээтэй тархитай төстэй 3 хэмжээст бүтцийг гарган авсан.

Харин дараа нь iPS эсийг ашиглан адилхан туршилтыг явуулахад адилхан үр дүнд хүрсэн байна.

Энэ туршилтаар гарган авсан бүтэц нь тархины гадна талыг бүрхэх их тархины гадаргуутай адилхан эсийн олон давхардсан давхрагаас тогтсон бүтэцтэй байгаа нь тогтоогдсон байна.

Хөхтөн амьтны төрөлд тархины ховдол гэж нэрлэгдэх тархи, нугасны шингэнээр дүүргэгддэг орон зай байдаг. Энэ удаагын тогтоогдсон тархи шиг бүтэц зохион байгуулалтыг нарийн ажиглахад ховдол шиг бүтэц зохион байгуулалттай  байгаа нь батлагдсан.
Мөн гарган авсан бүтцийн нэг хэсгээс нүдний торлог бүрхэвчтэй төстэй бүтэц ч бүтээгдсэн байна.

Ерөнхийдөө тархины дотор мэдрэлийн эс цахилгаан дохиог ашиглаж мэдээллийг дамжуулдаг. Энэ туршилтын үр дүнгээр гарган авсан бүтэц нь цахилгаан шинж чанартай үйл ажиллагааг үзүүлсэн учраас мэдрэлийн эсийн функц байгаа нь харагдаж байна.

Тархины хөгжил муу жижиг толгойтой бага тархины хатингиршилтай өвчтөний арьсны эсээс бүтээсэн iPS эсийг адил нөхцөл байдалд ургуулахад тархины хатингиршилын шинж тэмдэгийг хуулбарлаж чадсан байна. 

Кэйо их сургуулийн багш (岡田洋平) Окада Ёүхэи: Энэ үр дүн нь амьтны бие махбодь доторх тархины үйл ажиллагаа, болон тархийг бүтээх бүтэц механизм, тархинд үүсэх өвчиний талаарх ойлголтыг хөгжүүлэх боломжыг ойлгуулж байна гэж үзжээ. 

Эх сурвалж NHK






Friday, 9 January 2015

Гол тэжээллэг нь биед яаж ашиглагддаг вэ?

Нүүрс ус

Жигнэсэн цагаан будаа, талх, гоймон гэх мэт ихэнх хүнсний гол нэрийн бүтээгдхүүнд агуулагдах тэжээллэг бол нүүрс устөрөгч юм.
Нүүрс устөрөгч нь сахариодыг бүрдүүлэх тэжээллэг бөгөөд цагаан будаа, талх, гурилтай шөл, мөн төмсөнд ч сахариодын нэгэн төрөл глюкоз хэдэн араваас хэдэн зуун холбооноос тогтсон цардуулыг агуулдаг.
Үүнээс гадна элсэн чихэр болон жимсэнд 1ш глюкоз, адилхан сахариодын нэг төрөл болох фруктоз 1ш-тэй холбогдсон сахароз агуулагддаг.

Эдгээр хүнсний бүтээгдхүүнээс биед авах нүүрс устөрөгч нь биед энергийг үйлдвэрлэх гол эх үүсвэр болно. Нүүрс устөрөгчөөс авсан энергиэр бид биеийн температурыг тогтмол хадгалж, булчингаа хөдөлгөж янз бүрийн хөдөлгөөн хийдэг.
Мөн зүрх, тархийг ажиллуулахад ч энерги шаардагддаг.

Энэ энергийг нүүрс устөрөгчөөс яаж гарган авах вэ?
Энергийг үйлдвэрлэх чухал үйлдвэр бол эсийн дотор байх митохондри (mitochondria) юм.
Митохондри бол нарийн төвөгтөй мушгирсан мембран юм. Энэ мембран нь энергийг үйлдвэрлэхэд шаардлагатай ферментийг агуулсан байдаг.

Хоол боловсруулах процессоор нарийн гэдсэнд задлагдсан глюкоз цусаар дамжин биеийн эсүүдэд зөөгдөн ирж pyruvic хүчил хэмээх молекулд хувирдаг. Түүний дараа митохондрийн дотор орж янз бүрийн молекул болон хувирдаг. Энэ урвалын процессоор гучин хэдэн ATP-гэдэг молекулыг нийлэгжүүлдэг.
ATP нь 3ш фосфорын хүчилээс тогтох бөгөөд фосфорын хүчилийн хамт том энергийг ашиглан  нэгдэж байдаг учраас фосфорын хүчилийг нэг нэгээр нь салгахад том энергийг ялгаруулдаг.

1гр глюкозоос ойролцоогоор 4ккал энерги үүсдэг. Хүний 1өдөрт авбал зохих энерги бол насанд хүрсэн эрэгтэй хүн 2500ккал орчим, эмэгтэй хүн 1800ккал орчим байна.

Мөн бид нүүрс устөрөгчөөс гадна липид болон уурагнаас ч энерги авдаг. Нүүрс устөрөгчийн үүрэг бол энергийн суурь болооод зогсохгүй глюкозоос энергийг үйлдвэрлэх энергийн явцад үүсэх янз бүрийн молекул уургын элементэд байх амин хүчил болон липид, биеийн ерөнхий мэдээллийг агуулах молекулд байх DNA-ийн материалд ч ашиглагддаг.

Цусан дахь глюкозын түвшинг хадгалахын тулд шаардлагатай хэмжээний глюкозыг хоолноос авч, хэрэв чадахгүй тохиолдолд элэгний глюкогенээс задлагдан ашиглагддаг байна.

Нүүрс усыг агуулах хүнсний бүтээгдхүүний жишээ
1өдөрт авах нүүрс усны зохистой хэмжээ эрэгтэй-375гр, эмэгтэй-270гр

Агшаасан будаа
Мочи
Талх
Хятад гоймон
Шпагетти
Чихэрлэг төмс
Гадил жимс
Ёотон
1аяга
150гр
1хэрчим
50гр
1хэрчим 60гр
1аяга
120гр
1аяга
100гр
⅓ хэсэг
80гр
1ширхэг
90гр
1ширхэг
10гр
56гр
25гр
35гр
67гр
72гр
25гр
20гр
10гр


1,Глюкоз нь эсийн дотор /цитоплазм/-д pyruvic хүчил болно. /цитоплазм бол эсийн доторх ихэнх хэсгийг эзэлсэн хагас шингэн/

2. Дараа нь pyruvic хүчил нь митохондрийн дотор орж химийн урвалын нөлөөгөөр янз бүрийн молекулд хувирдаг.