2004.08.28 typhoon |
Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын халуун орны бүс нутагт үүсэх давтагдах шинж чанар бүхий агаарын өөрчлөгдөх хөдөлгөөн нь 5-аас 11-р сарын хооронд явагддаг бөгөөд энэ хөдөлгөөнийг BSISO (Boreal Summer Intraseasonal Oscillation) гэдэг.
Энэ бол хэдэн мянган километр үргэлжлэх өргөн бүхий бөөн борооны бүлэг бөгөөд 1-ээс 2 сарын турш өмнөдөөс умард зүгийг чиглэн давтагдах шинжтэйгээр шилжих үзэгдлийг хэлдэг.
Филиппины тэнгист BSISO-ээс үүсэх баруун зүгийн салхи нь пассат салхи /халуун бүсийн хуурай халуун салхи/-ы нэг болох зүүн зүгийн салхитай мөргөлдөж далайн хар салхийг үүсгэдэг.
Хүчтэй салхи, аадар бороо бүхий далайн хар салхи нь үе үе маш их хэмжээний хохирлыг учруулдаг бөгөөд ялангуяа халуун орны бүс нутгуудад хар салхи үүссэний дараа хүрэлцэн очих хугацаа нь богино байна.
Ийм учраас BSISO болон баруун зүгийн салхины үүслийг урьдчилан тооцоолж чадвал хар салхины үүслийг ч урьдчилан тооцоолох боломжтой гэж үздэг.
BSISO болон баруун зүгийн салхийг нарийн сайн урьдчилан тооцоолхын тулд үүл үүсэх, бөөгнөрөх, нүүх, арилах гэх мэт мөн хур тунадас зэрэг үүлэнд хамаарах үзэгдлийг физикийн хуулийн үндэстэйгээр нарийн симуляци хийх шаардлагатай болдог.
Тийм учраас номхон далайн судалгааны байгууллагаас Япон улсад зохиогдсон симуляци программ NICAM-аар хар салхины үүслийг урьдчилан тооцоолсон байна.
Дэлхийн бөмбөрцөгийг 14 км квадрат хэсгүүдэд хувааж үүлний хөдөлгөөнийг симуляци хиисэн байна. Энэ тооцоонд агаарын температур, далайн усны гадрагын температур, салхины хурд, салхины чиглэл, агаарын даралт, усны уурын хэмжээ гэх мэтийн тоон утгыг ашиглажээ.
Ийм нарийн үүлний хөдөлгөөний симуляцийг хийхэд асар том тооцоолол шаардагдах тул физик, химийн судалгааны төвийн супер компьютерыг ашиглан богино хугацаанд олон тооны симуляцийг хийсэн байна.
Энэ судалгаанд BSISO нь тодорхой харагдах олон удаа хар салхи үүссэн 2004 оныг сонгож, 2004 оны 8 сарын дүр зургыг гаргаж үзжээ.
2004 оны 8 сарын 1-ээс 31 хүртэл симуляци эхлэх өдрийг нэг нэг өдрөөр хийж нийт 30 өдрийн урьдчилсан тооцооллыг 31 удаа явуулсан байна. Үүний үр дүнд BSISO болон түүнийг дагалдах баруун зүгийн салхины үүслээр зогсохгүй 8 сард үүссэн 8 хар салхины 6-г дахин гаргаж чадсан байна.
Ялангуяа 8 сарын 28-нд үүсэх хар салхины талаар уг хар салхийг үүсхээс 2 долоо хоногын өмнө 7 өдрийн турш симуляци хийсэн 7 удаагынхаас 4 удаад нь нэмэх, хасах 5 өдрийн зөрүүтэйгээр хар салхины үүслийг тодорхойлж чадсан байна.
Өөрөөр хэлбэл BSISO болон түүнийг дагалдах баруун зүгийн салхийг нарийвчлал сайтай урьдчилан тооцоолж чадвал хар салхины үүслийг ч урьдчилан тооцоолох боломжтойг баталсан байна.
Мөн эрдэмтэд 2004 оноос бусад он, саруудын хувьд BSISO болон хар салхи үүслийг алдаагүй тодорхойлох урьдчилсан тооцоог хийж чадах эсэхийг одоог хүртэл анализ хийж байгаа бөгөөд 1 удаагын симуляци хиихэд одоогын ашиглаж байгаа компьютер нь 13 цаг зарцуулж байна.
Энэ удаагын симуляци нь хар салхины хүч болон томоохон чиглэлүүдийг урьдчилан тооцоолж чадахгүй байгаа учраас илүү нарийн тооцоолхын тулд дэлхийн бөмбөрцөгийг хуваасан квадратынхаа хэмжээг илүү жижиг болгох, ашиглаж байгаа супер компьютерын хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
Эх сурвалж: NHK