My Blog List

Friday, 30 January 2015

Medical Science

Австрийн шинжлэх ухааны академийн молекул биотехнологийн судалгааны төв (IMBA)-ийн Dr.Juergen Knoblich хүний бүх эсэд хувирах чадвартай ES болон iPS эсийг ашиглан 4мм орчим хэмжээтэй хүний тархитай ойролцоо зохион байгуулалттай бүтцийг гарган авсан үр дүнгээ 2013оны 8сарын 29-ны NATURE сэтгүүлд хэвлүүлсэн байна. 



Хүний бластоцист /blastocyst/ (үр тогтсон өндгөн эсийн хуваагдал ойролцоогоор 100ширхэг эсийн бөөгнөрөлөөс тогтсон үр хөврөл)-аас бүтээх ES эс (ES cell-үр хөврөлийн үүдэл эс) болон хүний арьс гэх мэтийн эсээс бүтээх iPS эс (iPS cell-олон боломжит зохиомол үүдэл эс) нь хоёулаа биеийн аль ч эсэд хувирч чаддаг. 

Сүүлийн үеийн судалгаанд хүний iPS эсээс бөөрний зарим хэсгийн 3 хэмжээст бүтцийг бутээж байгаа боловч тархины бүтэц нь хүний биеийн хамгийн төвөгтөй бүтэц бөгөөд зарим судалгааны хүрээнээс ялгаатай эсүүдээс тогтдог учраас бусад эрхтэнүүдтэй харьцуулахад 3 хэмжээст бүтыийг гарган авахад бэрхшээлтэй байна. 

Dr.Knoblich Эхлээд хүний ES эсийг мэдрэлийн системийн үндсэн эсэд байх "мэдрэлийн системийн урьдал эс" рүү хөтөлж эсийн бөөгнөрлийг үүсгэсэн. Түүний дараа энэ мэдрэлийн системийн урьдал эсийн бөөгнөрлийг 4 өдрийн турш царцмаг байдалтай материалын дотор хийж 3 хэмжээстээр ургуулсан. Тэгээд тэр эсийн бөөгнөрлийг тусгай саванд оруулсан. Түүний дараа 2 сарын турш тэр тусгай саваа эргэлдүүлэнгээ ургуулсан. Үүний үр дүнд 4мм орчим хэмжээтэй тархитай төстэй 3 хэмжээст бүтцийг гарган авсан.

Харин дараа нь iPS эсийг ашиглан адилхан туршилтыг явуулахад адилхан үр дүнд хүрсэн байна.

Энэ туршилтаар гарган авсан бүтэц нь тархины гадна талыг бүрхэх их тархины гадаргуутай адилхан эсийн олон давхардсан давхрагаас тогтсон бүтэцтэй байгаа нь тогтоогдсон байна.

Хөхтөн амьтны төрөлд тархины ховдол гэж нэрлэгдэх тархи, нугасны шингэнээр дүүргэгддэг орон зай байдаг. Энэ удаагын тогтоогдсон тархи шиг бүтэц зохион байгуулалтыг нарийн ажиглахад ховдол шиг бүтэц зохион байгуулалттай  байгаа нь батлагдсан.
Мөн гарган авсан бүтцийн нэг хэсгээс нүдний торлог бүрхэвчтэй төстэй бүтэц ч бүтээгдсэн байна.

Ерөнхийдөө тархины дотор мэдрэлийн эс цахилгаан дохиог ашиглаж мэдээллийг дамжуулдаг. Энэ туршилтын үр дүнгээр гарган авсан бүтэц нь цахилгаан шинж чанартай үйл ажиллагааг үзүүлсэн учраас мэдрэлийн эсийн функц байгаа нь харагдаж байна.

Тархины хөгжил муу жижиг толгойтой бага тархины хатингиршилтай өвчтөний арьсны эсээс бүтээсэн iPS эсийг адил нөхцөл байдалд ургуулахад тархины хатингиршилын шинж тэмдэгийг хуулбарлаж чадсан байна. 

Кэйо их сургуулийн багш (岡田洋平) Окада Ёүхэи: Энэ үр дүн нь амьтны бие махбодь доторх тархины үйл ажиллагаа, болон тархийг бүтээх бүтэц механизм, тархинд үүсэх өвчиний талаарх ойлголтыг хөгжүүлэх боломжыг ойлгуулж байна гэж үзжээ. 

Эх сурвалж NHK