Токиогын их сургуулийн профессор Томоки 2014 оны 12 сарын 18-нд анх Японд хавдартай өвчтөнд вирусыг тарьж хавдрыг эмчлэх вирусын эмчилгээний клиникийн туршилтын эмчилгээг эхлүүлсэн байна.
Энэ эмчилгээнд уруулын эргэн тойрнд үүсэх цэврүү буюу насанд хүрсэн хүний биеийн 7-8 хувийг эзлэх 'ердийн herpes вирус'-ийн генийг өөрчлөн гаргаж авсан "G47 delta"-г ашиглан тархины хавдрын дотроос хамгийн түгээмэл тохиолдох 'glioblastoma'-тай өвчтөнүүд дээр явагдаж байна.
Мөн "G47 delta"-г амьтны туршилтанд түрүү булчирхай болон ходоодны гэх мэт тархины хавдраас бусад хавдарт ашиглах эмчилгээний үр дүнг шалгаж үзэж байна. Европ болон Америкт "G47 delta"-аас ялгаатай herpes вирусыг МЕЛАНОМА гэдэг арьсны хавдрыг эмчилхийн тулд эмийн хэлбэрээр худалдхыг зөвшөөрсөн байна.
Вирусын эмчилгээ гэдэг нь хавдрын эсийг устгахын тулд хавдарт генийг нь өөрчилсөн вирусыг тарих эмчилгээний арга юм.
Ердийн эсийг вирусээр халдварлуулахад вирусын өсөхөд хэрэглэгдэх эсийн задралын материал нь бүтээгдэхгүй болж, эс нь вирусын хамт бүхэлдээ амиа хорлодог /apoptosis/.
Ингэж вирус өсөх болон халдвар тархахаас сэргийлдэг байна.
Харин вирус нь өсөж үржихийн тулд задралын материалыг өөрөө бүтээж эсийг амиа хорлохоос сэргиййлэх функцтэй боловч эмчилгээнд ашиглах вирус нь генийн өөрчлөлтийн улмаас энэ функцээ алддаг.
Ийм учраас ердийн эсийн дотор уг эмчилгээний вирусын өсөлт болон халдварын тархалт явагдах боломжгүй байна.
Эмчилгээнд ашиглах вирусыг хавдрын эсэд халдварлуулах үед хавдрын эсийн нэг онцгой шинж чанар болох эсийн замбраагүй хуваагдлыг ашиглан хавдрын эсийг устгана.
Хавдрын эсийн дотор эсийн задралын материал их хэмжээгээр агуулагдах учраас эмчилгээнд ашиглагдах вирус тэдгээр материалыг ашиглан өсөх боломжтой болдог.Өөрөөр хэлбэл хавдрын эс нь амиа хорлох функцээ алдаж, вирус эсийн дотор талд өсөж явсаар эцэсдээ хавдрын эсийг устгана.
Ингэж эсийн гадна талд гарсан том хэмжээний вирус нь ойр орчимынхоо хавдрын эсэд халдварлах замаар хавдрын эсүүдийг ээлж дараалан устгадаг байна.
Эмчилгээнд ашиглах вирусыг хавдарт тарихад вирус халдварласан хавдрын шууд устгахаас гадна вирус халдварладаггүй хавдрын эс ч биеийн дотор талд орж ирсэн гадны биет /антиген/-ийг зайлуулах дархлалын системээр устгагддаг байна.
Гадны биетүүдийг таних дархлалын эсийн хувьд хавдрын эс нь танихад төвөгтөй боловч вирусээр халдварлуулсны дараа дархлалын эс хялбархан таньдаг байна. Ингэж дархлалын эс хавдрын эсийг халдварласан вирусын хамт устгасаны дараагаас эхлэн хавдрын эсийг таньдаг болж, вирусээр халдварлаагүй хавдрын эсийг ч устгадаг болдог байна.
"G47 delta" нь хавдрын эсэд халдварлахад хавдрын эсийн гадаргууд дархлалын эсийн тэмдэг болох тусгай уургыг их хэмжээгээр гаргаж генийг өөрчилдөг. Ингэж хавдрын эсийг дархлалын эсээр нээн илрүүлэхэд хялбар болгосоноор хавдрын эсийг эсэргүүцэх дархлалыг хялбар бий болгоно.
Хавдрыг эсэргүүцэх дархлалыг бүтээснээр хорт хавдрын эмчилгээний үр дүн болон хавдрын дахин ургалтаас урьдчилан сэргийлэх үр дүн ч дээшилнэ хэмээн хүлээгдэж байна.
Вирусээр эмчлэх хавдрын шинэ эмчилгээний арга амьдралд нэвтрэх өдөр ойртсоор байна.
Эх сурвалж: http://www.ims.u-tokyo.ac.jp/glioma/research/form3/