Одоо ашиглагдаж байгаа дээвэр дээр суурилуулагдсан нарны зай хураагуурын материалд нь хагас дамжуулагч /цахиур/-ыг ашигладаг.
Түүний нарны цацрагыг цахилгаан энергит хувиргах үр ашиг нь өндөр, эдэлгээний хугацаа нь урт учраас өргөнөөр ашиглагдаг байна.
Гэвч үйлдвэрлэлийн зардал өндөр сул талтай.
Нарны зай хураагуурт цахиураас гадна өөр янз бүрийн материал ашиглагддаг, материал болон бүтэц үйлдвэрлэх арга гэх мэт нь ялгаатай учраас гүйцэтгэх болон үйлдвэрлэх зардал нь адилгүй байдаг.
Эдгээрийн дотроос их хэмжээний зардлыг бууруулхаар хүлээгдэж байгаа нь "органик хальсан нарны зай хураагуур" юм.
Зайны үндсэн суурь болох хуудас /sheet/ ороод нийт зузаан нь 2мм байна. |
Хөнгөн, нимгэн, уян хатан, олон өнгийн нарны зай хураагуурыг нимгэн хуудас /sheet/ дээр органик материалыг уусгасан шингэнийг түрхсэнээр хялбархан бүтээж болно.
Гэвч энэ нарны зай хураагуур нь цахиур ашиглан хийгдсэн нарны зай хураагууртай харьцуулхад нарны цацрагын энергийг цахилгаан энегит хувиргах үр ашиг бага, эдэлгээний хугацаа богино сул талтай
Органик материал нь олон төрөл байдаг учраас нарны зай хураагуурт тохирох материалыг олж, цахилгаан энергит хувиргах үр ашигыг сайжруулах болон цахиур ашиглан хийсэн зай хураагуураас ялгаатай ашиглалтыг олж илрүүлснээр практикт ашиглагдах боломжтой гэж хүлээгдэж байна.
Токио хотын мираикан "National museum of emerging science and innovation"-д органик хальсан нарны зай хураагуурыг дэлгэн үзүүлсэн байна.
Эх сурвалж: NHK