Бүр цаашлаад төрөл бүрийн ашигтай элементийг арьсан дотор нэвчүүлэх хэдэн арван микро ампер сул цахилгаан гүйдлээр, биеийн тодорхой хэсгийг мэдээгүйжүүлэх эмийг өндөр хурдаар өгөх, эмнэлэгт хийгдэх арьсны хэсгийн болон шинээр үс ургуулах, үс өтгөрүүлэх хэсгийн нэвчилтийг сайжруулахад өргөнөөр ашиглагддаг.
Энэ сул цахилгаан гүйдлийг дагалдан үүсэх арьсан дахь шингэн эдийн урсгалаар дамжин эмийн нэвчилтийг үр ашигтайгаар нэмэгдүүлдэг.
Нэг талаас арьснаас эмийг нэвчүүлэхэд цаг хугацаа зарцуулагдах дутагдалтай учраас энэ дутагдалыг нөхөхийн тулд эмнэлэгт нарийн багаж ашигласан тусгай аргуудыг хэрэглэдэг.
Энэ аргын зарчим бол арьсанд сул цахилгаан гүйдлийг гүйлгэж нэвчилтийн үр ашигыг хэд дахинаас хэдэн арав дахин нэмэгдүүлэх IONTOPHORESIS хэмээх үзэгдэл юм.
Тохокү их сургуулийн Нишизава Мацүхико профессорын судалгааны баг ферментээс био цахилгаан гаргах технологийг ашиглаж биед наахад сул цахилгаан гүйдлийг үүсгэх арьсаар нэвтрэх эмийн нэвчилтийг дэмжих /iontophoresis-ийг үүсгэх/ "Био цахилгаан гүйдэл үүсгэгч наалт"-ийг бүтээсэн байна.
"Био цахилгаан гүйдэл үүсгэгч наалт" нь хортой материал ба металл агуулах жижиг зай гэх мэтийг ашиглалгүйгээр хүний бие, хүрээлэн буй орчинд ээлтэй органик материалаар хийгдсэн хөнгөн, нимгэн, зөөлөн хэрэглэсэний дараа шууд хаях боломжтой нэг удаагын бүтээгдхүүн болсон байна.
Ферментийг, нүүрстөрөгчийн шилэн даавуунд тогтоосон анод болон катодыг резинэн эсэргүүцэл (уретан резин болон дамжуулагч полимероос тогтох)-д холбож резинэн жаазны хамт хүчилтөрөгчийг нэвтрүүлэх төрлийн эмнэлэгийн соронзон хальс /medical tape/-д наана. Үүнийг сахар /fructose/ болон өвчин намдаах эмийг агуулах гидрогельтэй хослуулж арьсанд наахад ион арьсыг нэвтэрч цахилгаан гүйдлийг гүйлгэх нөхцөл бүрдэнэ.
Энэ үед фермент анодод гидрогелийн дотор талын сахарыг исэлдэх /электроныг сугалах/, фермент катодод орчины хүчилтөрөгчийг нөхөн оруулах /электроныг хүлээлгэн өгөх/ урвалыг үүсгэнэ.
Арьс нь сөрөг цэнэгтэй байдаг учраас арьсан дотор ионы урсгалын дийлэнх хэсэг нэмэх ионд шилжинэ /анодоос катод руу/. ингэж үүсэх шингэний урсгалаар дамжин эм нэвчих /iontophoresis/ үзэгдэл анодын ойролцоо үүснэ.
Энэ үед үүсэх хамгийн их цахилгаан гүйдэл арьсны эсэргүүцэл /ойролцоогоор 700ом/-оос хамааран 0,3мА/см2 орчим байна.
Ийм хэмжээний гүйдэл нь өвдөлт мэдрүүлэх 0,5мА/см2-аас бага учраас аюулгүй байна. Наалтны цахилгаан гүйдлийн хэмжээ нь анод ба катодын хоорондох эсэргүүцлийн хэмжээ /арьсны эсэргүүцэл+наалтны дотоод эсэргүүцэл/-ээр илэрхийлэгдэнэ.
Арьсны эсэргүүцэл /200-700ом/-ээс хангалттай том дотоод эсэргүүцлийг ашиглавал "Био цахилгаан гүйдэл үүсгэгч наалт"-ийг 6 цагийн турш ажиллах боломжтой.
"Био цахилгаан гүйдэл үүсгэгч наалт"-аас арьс руу нэвчих эмийн нэвчилтийг дэмжих үр дүнг эмийн молекулуудыг шингээсэн гидрогелийг ашиглаж гахайн арьсанд 1 цагийн турш наасны дараа арьсыг зүсч lidocaine /өвчин намдаах эм/-ээр туршиж баталгаажуулсан байна.
"Био цахилгаан гүйдэл үүсгэгч наалт"-ийн хэмжээ нь урт нь 3см, өргөн нь 1см, зузаан нь 0,5мм байна.