My Blog List

Friday 30 January 2015

Medical Science

Австрийн шинжлэх ухааны академийн молекул биотехнологийн судалгааны төв (IMBA)-ийн Dr.Juergen Knoblich хүний бүх эсэд хувирах чадвартай ES болон iPS эсийг ашиглан 4мм орчим хэмжээтэй хүний тархитай ойролцоо зохион байгуулалттай бүтцийг гарган авсан үр дүнгээ 2013оны 8сарын 29-ны NATURE сэтгүүлд хэвлүүлсэн байна. 



Хүний бластоцист /blastocyst/ (үр тогтсон өндгөн эсийн хуваагдал ойролцоогоор 100ширхэг эсийн бөөгнөрөлөөс тогтсон үр хөврөл)-аас бүтээх ES эс (ES cell-үр хөврөлийн үүдэл эс) болон хүний арьс гэх мэтийн эсээс бүтээх iPS эс (iPS cell-олон боломжит зохиомол үүдэл эс) нь хоёулаа биеийн аль ч эсэд хувирч чаддаг. 

Сүүлийн үеийн судалгаанд хүний iPS эсээс бөөрний зарим хэсгийн 3 хэмжээст бүтцийг бутээж байгаа боловч тархины бүтэц нь хүний биеийн хамгийн төвөгтөй бүтэц бөгөөд зарим судалгааны хүрээнээс ялгаатай эсүүдээс тогтдог учраас бусад эрхтэнүүдтэй харьцуулахад 3 хэмжээст бүтыийг гарган авахад бэрхшээлтэй байна. 

Dr.Knoblich Эхлээд хүний ES эсийг мэдрэлийн системийн үндсэн эсэд байх "мэдрэлийн системийн урьдал эс" рүү хөтөлж эсийн бөөгнөрлийг үүсгэсэн. Түүний дараа энэ мэдрэлийн системийн урьдал эсийн бөөгнөрлийг 4 өдрийн турш царцмаг байдалтай материалын дотор хийж 3 хэмжээстээр ургуулсан. Тэгээд тэр эсийн бөөгнөрлийг тусгай саванд оруулсан. Түүний дараа 2 сарын турш тэр тусгай саваа эргэлдүүлэнгээ ургуулсан. Үүний үр дүнд 4мм орчим хэмжээтэй тархитай төстэй 3 хэмжээст бүтцийг гарган авсан.

Харин дараа нь iPS эсийг ашиглан адилхан туршилтыг явуулахад адилхан үр дүнд хүрсэн байна.

Энэ туршилтаар гарган авсан бүтэц нь тархины гадна талыг бүрхэх их тархины гадаргуутай адилхан эсийн олон давхардсан давхрагаас тогтсон бүтэцтэй байгаа нь тогтоогдсон байна.

Хөхтөн амьтны төрөлд тархины ховдол гэж нэрлэгдэх тархи, нугасны шингэнээр дүүргэгддэг орон зай байдаг. Энэ удаагын тогтоогдсон тархи шиг бүтэц зохион байгуулалтыг нарийн ажиглахад ховдол шиг бүтэц зохион байгуулалттай  байгаа нь батлагдсан.
Мөн гарган авсан бүтцийн нэг хэсгээс нүдний торлог бүрхэвчтэй төстэй бүтэц ч бүтээгдсэн байна.

Ерөнхийдөө тархины дотор мэдрэлийн эс цахилгаан дохиог ашиглаж мэдээллийг дамжуулдаг. Энэ туршилтын үр дүнгээр гарган авсан бүтэц нь цахилгаан шинж чанартай үйл ажиллагааг үзүүлсэн учраас мэдрэлийн эсийн функц байгаа нь харагдаж байна.

Тархины хөгжил муу жижиг толгойтой бага тархины хатингиршилтай өвчтөний арьсны эсээс бүтээсэн iPS эсийг адил нөхцөл байдалд ургуулахад тархины хатингиршилын шинж тэмдэгийг хуулбарлаж чадсан байна. 

Кэйо их сургуулийн багш (岡田洋平) Окада Ёүхэи: Энэ үр дүн нь амьтны бие махбодь доторх тархины үйл ажиллагаа, болон тархийг бүтээх бүтэц механизм, тархинд үүсэх өвчиний талаарх ойлголтыг хөгжүүлэх боломжыг ойлгуулж байна гэж үзжээ. 

Эх сурвалж NHK






Friday 9 January 2015

Гол тэжээллэг нь биед яаж ашиглагддаг вэ?

Нүүрс ус

Жигнэсэн цагаан будаа, талх, гоймон гэх мэт ихэнх хүнсний гол нэрийн бүтээгдхүүнд агуулагдах тэжээллэг бол нүүрс устөрөгч юм.
Нүүрс устөрөгч нь сахариодыг бүрдүүлэх тэжээллэг бөгөөд цагаан будаа, талх, гурилтай шөл, мөн төмсөнд ч сахариодын нэгэн төрөл глюкоз хэдэн араваас хэдэн зуун холбооноос тогтсон цардуулыг агуулдаг.
Үүнээс гадна элсэн чихэр болон жимсэнд 1ш глюкоз, адилхан сахариодын нэг төрөл болох фруктоз 1ш-тэй холбогдсон сахароз агуулагддаг.

Эдгээр хүнсний бүтээгдхүүнээс биед авах нүүрс устөрөгч нь биед энергийг үйлдвэрлэх гол эх үүсвэр болно. Нүүрс устөрөгчөөс авсан энергиэр бид биеийн температурыг тогтмол хадгалж, булчингаа хөдөлгөж янз бүрийн хөдөлгөөн хийдэг.
Мөн зүрх, тархийг ажиллуулахад ч энерги шаардагддаг.

Энэ энергийг нүүрс устөрөгчөөс яаж гарган авах вэ?
Энергийг үйлдвэрлэх чухал үйлдвэр бол эсийн дотор байх митохондри (mitochondria) юм.
Митохондри бол нарийн төвөгтөй мушгирсан мембран юм. Энэ мембран нь энергийг үйлдвэрлэхэд шаардлагатай ферментийг агуулсан байдаг.

Хоол боловсруулах процессоор нарийн гэдсэнд задлагдсан глюкоз цусаар дамжин биеийн эсүүдэд зөөгдөн ирж pyruvic хүчил хэмээх молекулд хувирдаг. Түүний дараа митохондрийн дотор орж янз бүрийн молекул болон хувирдаг. Энэ урвалын процессоор гучин хэдэн ATP-гэдэг молекулыг нийлэгжүүлдэг.
ATP нь 3ш фосфорын хүчилээс тогтох бөгөөд фосфорын хүчилийн хамт том энергийг ашиглан  нэгдэж байдаг учраас фосфорын хүчилийг нэг нэгээр нь салгахад том энергийг ялгаруулдаг.

1гр глюкозоос ойролцоогоор 4ккал энерги үүсдэг. Хүний 1өдөрт авбал зохих энерги бол насанд хүрсэн эрэгтэй хүн 2500ккал орчим, эмэгтэй хүн 1800ккал орчим байна.

Мөн бид нүүрс устөрөгчөөс гадна липид болон уурагнаас ч энерги авдаг. Нүүрс устөрөгчийн үүрэг бол энергийн суурь болооод зогсохгүй глюкозоос энергийг үйлдвэрлэх энергийн явцад үүсэх янз бүрийн молекул уургын элементэд байх амин хүчил болон липид, биеийн ерөнхий мэдээллийг агуулах молекулд байх DNA-ийн материалд ч ашиглагддаг.

Цусан дахь глюкозын түвшинг хадгалахын тулд шаардлагатай хэмжээний глюкозыг хоолноос авч, хэрэв чадахгүй тохиолдолд элэгний глюкогенээс задлагдан ашиглагддаг байна.

Нүүрс усыг агуулах хүнсний бүтээгдхүүний жишээ
1өдөрт авах нүүрс усны зохистой хэмжээ эрэгтэй-375гр, эмэгтэй-270гр

Агшаасан будаа
Мочи
Талх
Хятад гоймон
Шпагетти
Чихэрлэг төмс
Гадил жимс
Ёотон
1аяга
150гр
1хэрчим
50гр
1хэрчим 60гр
1аяга
120гр
1аяга
100гр
⅓ хэсэг
80гр
1ширхэг
90гр
1ширхэг
10гр
56гр
25гр
35гр
67гр
72гр
25гр
20гр
10гр


1,Глюкоз нь эсийн дотор /цитоплазм/-д pyruvic хүчил болно. /цитоплазм бол эсийн доторх ихэнх хэсгийг эзэлсэн хагас шингэн/

2. Дараа нь pyruvic хүчил нь митохондрийн дотор орж химийн урвалын нөлөөгөөр янз бүрийн молекулд хувирдаг.