My Blog List

Wednesday, 4 March 2015

Эрсдэл

Толгойгоо юманд цохих гэх мэтээр доргиоход толгой өвдөх, бөөлжих /дотор муухайрах/, толгой эргэх, чих шуугих гэх мэт янз бүрийн шинж тэмдэг илэрдэг. Том хэмжээний цохилт /шок/ авахад ухаан алдах, ой санамжаа алдах тохиолдол ч байдаг.

Хүн толгойн хэсэгтээ цохилт авсаны дараа толгой өвдөх гэх мэт дээрх шинж тэмдэгүүд илэрднг бөгөөд нэг талаас CT, MRI гэх мэт багажаар тархины дотор талын цус алдалтыг шалгасан ч сэжигтэй зүйл ажиглагдахгүй байх тохиолдол байдаг байна гэсэн хэдий ч энэ тохиолдлын тархины доргилт гэж оншилдог.

Өөрөөр хэлбэл ухаан алдах, ой санамжаа алдах гэх мэт бусдад илэрхий, харагдахгүй тухайн хүний хувьд толгой өвдөх гэх мэт мэдрэлийн өвчиний шинж тэмдэг нь тархины доргилт үүссэн эсэхийг шалгах шалгуур болж өгдөг.

Тархины доргилт нь ямар нэг зүйлийг толгойгоороо шууд мөргөх, гадны цохилтыг их, бага хэмжээгээр авах үед үүсдэг.

Хүн биеэ хөдөлгөх, бодож эрэгцүүлэх үед тархин дотор байрлах мэдрэлийн эсээс биеийн хөдөлгөөн болон сэтгэцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэдрэлийн эсэд заавар дамжуулагддах процесс явагддаг.

Мэдрэлийн эсийг холбох суваг /zigzag/ нь тархинаас өгөгдөх зааврыг дамжуулах зам болж өгдөг бөгөөд толгойгоо хүчтэй доргиулснаар мэдрэлийн эсийн суваг мушгирч гэмтдэг тохиолдол байдаг.

Энэ үед мэдрэлийн эсэд зааврын сайн дамжуулж чадахгүй болох учраас дээр дурьдагдсан шинж тэмдэгүүд илэрдэг.



Регби гэх мэт хатуу өрсөлдөөнт тэмцээнд толгойн хэсэгтээ 2, 3 удаа тархины доргилт авахуйц цохилтын авч нас барсан хүн олон байсан гэвч иймэрхүү төрлийн үхлийн шалтгаан нь тархины доргилтоос биш "цочмог тархины хатуу хальсан доорх цус хуралт" гэдэг толгойн хэсгийн судасны цус алдалтаас үүсдэг.

Хүний тархи нугасны шингэнээр дүүргэгдсэн гавал толгойн ясны дотор маш бага хөдлөх боломжтойгоор хөвөж байдаг.Тархины дотор талд бүхий л хэсэг судсаар хүрээлэгдсэн байх бөгөөд түүний нэг хэсэг, зулайн хэсэгт тогтоогдсон хураагуур судас /венийн судас/ (SINUS SAGITTALIS SUPERIOR)-тай холбогдсон байдаг.

Толгойг хүчтэй доргиулахад тархи болон SSS (sinus sagittalis superior)-ийг холбох судас тасарч цус алдан тархийг бүрхэх мембраны /хатуу хальс/ дотор талд цус хуримтлагдсанаар тархи дарагдаж үхэлд хүргэдэг байна.
Үүнийн "цочмог тархины хатуу хальсан доорх цус хуралт" гэнэ.

Спортын тамирчдын хувьд тархины доргилт авч анхаарал төвлөрөхгүй /мартамхай, хайнга болох/ нөхцөлд үргэлжлүүлэн тэмцээнд ороход хүсээгүй цохилтыг авах эрсдэл нь улам нэмэгддэг.
Энэ нь гэнэтийн дайралтаас үүдэн тархины доргилтын шинж тэмдэгийг өөрчлөх "цочмог тархины хатуу хальсан доорх цус хуралт"-аар амь насаа алдахад хүргэдэг.

Ийм учраас  регби гэх мэт тэмцээнд ийм маягын ослоос сэргийлэх зорилгоор дүрмэндээ тархины доргилттой тамирчинг оролцохын хориглодог байна. Энэ хориг нь эмчийн зөвшөөрөл гарах хүртэл үйлчилдэг .

Тархины доргилт нь хатуу харилцан үйлчлэл бүхий спортоос гадна шатнаас унах, барилга дээрээс юм унаж ирэх /Монголд/ гэх мэт өдөр тутмын үйл ажиллагаанаас ч үүсч болно.

Хэрэв тархины доргилтын шинж тэмдэг илэрч байвал "цочмог тархины хатуу хальсан доорх цус хуралт"-ын эрсдэлийг бууруулхын тулд удаан хугацааны хүнд үйл ажиллагаа явуулхаас татгалзах хэрэгтэй.