Хүний эсэнд Cilium гэдэг үс шиг урт нарийхан бүтэц зохион байгуулалттай зүйл байдаг. Жишээлбэл эр бэлгийн эс нь сүүл шиг ургасан Cilium-ийн ганхах мэт хөдөлгөөний тусламжтайгаар урагш явдаг байна.
Эмэгтэй хүний хувьд умайн гуурсан хоолойн ханан дахь эсийн Cilium-ийн ганхах хөдөлгөөний тусламжтайгаар өндгөн эсийг умай руу илгээдэг.
Хамар мөгөөрсөн хоолойн гадаргууг бүрхэх салстлаг бүрхэвчийн эсэнд ч Cilium байдаг. Ганхах мэт хөдөлгөөн хийж тоос шороо, нян бактерийг биеийн гадна тал руу зайлуулдаг.
Cilium-ийн бүтэц зохион байгуулалт нь маш нарийн төвөгтөй байдаг бөгөөд хэмжээ нь хэдэн микро метрээс хэдэн арван микро метр, диаметр нь 200 нано метр орчим байдаг.
Cilium-ийн дотор хэсэгт Microtubule /бичил гуурс/ хэмээх уургаас тогтох гуурс /Cilium-тай паралеллиар/ байдаг.
Microtubule-ийн гадаргууд Cilium-ийг хөдөлгөхийн тулд уургыг тогтмол интервалд жигд эгнүүлэн дахин шинэ бүтэц зохион байгуулалтыг бүтээж байдаг. Түүний урт нь 96 нано метр бөгөөд энэ дахин бүтээгдсэн нарийн бүтцийн тусламжтайгаар Cilium зөв ганхах хөдөлгөөнийг хийж чаддаг.
Нэг эст ногоон замагны нэгэн төрөл болох Chlamydomonas-ийн Cil-ийiumг судлах явцад "FAP59", "FAP172"-ийн бүтцийг нарийн судлахад энэ хоёр уураг хослон 96 нано метрийн урттайгаар Microtubule-ийн гадаргууд эгнэсэн байгаа нь ажиглагдсан байна.
Генийн алдаанаас үүдэн FAP59, FAP172, FAP59 гэх бүтцээ алдсан Chlamydomonas-д Cilium-ийн нийт урт нь богиносож, Cilium-ийн дотор дахин бүтэцлэгдсэн хэв маяг нь ч богино болж байгаа нь ажиглагдсан байна.
Генийн шинжилгээгээр Chlamydomonas-д энгийнээс урт FAP59, FAP172-ээс бүтсэн хэсэгт дахин шинээр бүтээгдсэн хэв маягын урт нь 128 нано метрт хувирч энгийн үеийнхээс ялгаатай бүтэцтэй Cilium-ийг бүтээж байгаа нь ажиглагдсан байна.
Ийм урттай дахин хэлбэрээ болсон Cilium бүхий Chlamydomonas-сэлэх хурд нь удаан, огт сэлэхгүй байсан байна.
Дээрх шинжилгээнээс харахад энэ хоёр уураг Cilium-ийн дотроос 96 нано метрийн уртыг хэмжих хамгийн бага нэгжийн үүргийг гүйцэтгэдэг гэж дүгнэж болхоор байна.
Энэ үүргийг гүйцэтгэх уураг вирус болон нян (prokaryote)-д ажиглагдаж байсан боловч нянгаас гадна амьд бие (eukaryote)-д Chlamydomonas-ийн Cil-ийiumг судлах явцад анх удаа ажиглагдсан байна.
Өөрөөр хэлбэл Cilium-ийг бүрдүүлэх янз бүрийн уургыг Microtubule-ийн гадаргууд зөв байршуулагдах гол түлхүүр нь болж өгдөг гэсэн үг.
FAP59, FAP172 уургууд нь хүний биед байдаг бөгөөд Cilium-ийг бүрдүүлэх уурагт бага зэргийн алдаа гарахад эр бэлгийн эс болон умайн гуурсан хоолой, мөгөөрсөн хоолойн Cilium хангалттай үйл ажиллагааг явуулж чадахгүйд хүрч үргүйдэх болон мөгөөрсөн хоолойн бронхиттой болох шалтгаан болдог.