My Blog List

Tuesday, 3 February 2015

Чихрийн шижин өвчиний эмчилгээ

Нойр булчирхайн гормон нь цусан дахь сахарын хэмжээг бууруулах инсулиныг ялгаруулдаг. Гормон гэдэг нь цус гэх мэтээс ялгаруулах, биеийн дотоод нөхцөл байдлыг бүрдүүлэх үүрэг бүхий материалууд байдаг.

Цусны глюкозын түвшинг зохицуулах бүтэц механизмыг сайн ажиллуулахгүй цусны глюкозын түвшиний гажилтыг өндөр болгох өвчинийг чихрийн шижин өвчин гэдэг.

Инсулинийг ялгаруулдаг нойр булчирхайн эсийг "β эс' гэж нэрлэх бөгөөд дархлалын үйл ажиллагааны алдаанаас өөрөө өөрийнхөө "β эс'-ийг устгахад "1 хэлбэрийн чихрийн шижин өвчин" үүснэ. "β эс'-ийн устгалаас цусан дахь сахарын хэмжээг бууруулах инсулин ялгарахгүй болж, цусан дахь сахарын хэмжээ өндөр болдог.

Адилхан чихрийн шижин өвчин болох "2 хэлбэрийн чихрийн шижин өвчин"-өөс ялгаатай нь "1 хэлбэрийн чихрийн шижин өвчин"-ийг амьдралын дадал зуршилаа зассанаар эмчилж чадахгүй.

Одоогын байдлаар насан туршид нь инсулин тарих болон нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд ES эс (үр хөврөлийн эс) болон iPS эс (олон боломжит зохиомол үүдэл эс)-ийг ашиглан нөхөн төлжүүлэх эмчилгээг анхаарч байна.

"1 хэлбэрийн чихрийн шижин өвчин"-ий эмчилгээнд зориулж үүдэл эсээс "β эс'-ийг бүтээх оролдлогыг хийсээр ирсэн бөгөөд бараг нэг ижил хугацаанд 2 өөр судалгааны баг хүний үүдэл эсээс инсулинийг хэвийн ялгаруулах эсийг бүтээсэн байна.

Энэ тухай Канадын "The University of British Columbia"-ийн Timothy Kieffer профессорын судалгааны баг "Nature Biotechnology"-д 2014оны 9сарын 11-д, "Harvard University"-ийн Douglas Melton профессорын судалгааны баг "Cell"-д 2014 оны 10сарын 9-д нийтэлсэн байна.

"β эс'-д хувирах уурагт хийж Kieffer профессорын баг ES эсээс, Melton профессорын баг ES, iPS эсээс инсулин ялгаруулах эсийг бүтээсэн байна.



3 хэмжээстээр ургуулахдаа (химийн урвалд ашигладаг урт хүзүүтэй) шилэн саванд ургуулах шингэнтэй хольж эсийг ургуулна. Тэгээд ургуулах нөхцөл байдлыг өөрчлөх замаар удаан хугацааны турш ургуулж "β эс'-тэй ойролцоо эсийг бүтээж чадсан байна.

3 хэмжээст ургуулах аргаар бүтээгдсэн эс нь ойр орчиныхоо сахарын хэмжээнд нийцүүлж инсулин ялгаруулж байгаа нь батлагджээ..

Дараа нь инсулинийг хийлгүйгээр цусан дахь сахарын хэмжээ нь өндөр хулганд энэ эсийг шилжүүлэн суулгахад шилжүүлэн суулгасан эсээс инсулинийг ялгаруулж цусан дахь сахарын хэмжээг буулгаж байгаа нь батлагджээ.

Melton профессорын баг ерөнхийдөө 500мл литрийн шилэн саванд ойролцоогоор 300 сая эсийг ургуулж чадсан байна.

"1 хэлбэрийн чихрийн шижин өвчин"-д "β эс'-ийг шилжүүлэн суулгахад 400-700 сая эс шаардлагатай гэж үздэг учраас 2 ширхэг шилэн саванд ургуулснаар шаардлагатай эсийг хангаж чадна гэж үзэж байна.

Чанар болон хэмжээнийх нь хамт хүнд шилжүүлэн суулгах эсийг захиалан бүтээлгэх боломжтой болсон учраас Melton профессор тун удахгүй хүнд шилжүүлэн суулгах туршилтыг явуулах бололтой.

Энэ удаагын бүтээсэн эс инсулинээс гадна гормон ялгаруулах гэх мэт амьд биеийн доторх "β эс'-тэй төгс адилхан болоогүй боловч үүдэл эсийг ашиглан чихрийн шижин өвчинг эмчлэх цаг ойртож байгааг харуулж байна.