My Blog List

Sunday, 15 March 2015

Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ

Өвчин үүсэх болон өвчний байдалд даамжирахад сэтгэл, сэтгэцийн байдал багагүй хамаатай гэж үздэг боловч түүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хараахан тайлбарлаж чадаагүй байна.

Танд ч гэсэн сэжигтэй тохиолдлын дараа өөрийн мэдрэмжийн дагуу биеийн халуунаа хэмжиж үзэхэд таамгалсанаас өндөр халуурч байгаа нь ажиглагдсан тохиолдол байна уу?

"Өвчин сэтгэлээс"-ийг шинжлэх ухааны үндэстэйгээр учир шалтгааныг тандахын тулд линфоцитд анхаарах судалгааг хөгжүүлсээр ирсэн бөгөөд, линфоцит нь биеийн дотор орж ирсэн вирус, нян, антигеинүүдийг устгаж биеийг хамгаалах дархлалын эсийн нэгэн төрөл юм.

Урьд нь дархлалын эсийн үйл ажиллагааны нэг хэсэг бол амьсгал болон биеийн халууныг зохицуулахтай адилаар сэтгэл санаанаас хамаарахгүйгээр автономт мэдрэл (autonomic nerve)-ээс зохицуулагддаг гэж үзэж байсан боловч мэдрэлээс ирсэн заавар яаж дархлалын эсийн хөдөлгөөнийг удирдаж байгаа нь тодорхойгүй байсан.

Автономт мэдрэл нь симпатик, парасимпатик гэсэн 2 систэмээс бүрддэг.
Симпатик нь дасгал хөдөлгөөн хийх, айж цочих гэх мэт үйл ажиллагааны үед идэвхиждэг, парасимпатик нь тайвшрах, баярлах гэх мэт үйл ажиллагааны үед идэвхиждэг мэдрэл юм.

Тус тусын мэдрэлийн үйл ажиллагаа идэвхижхэд өвөрмөц материал нейротрансмиттер (neurotransmitter-мэдрэл дэмжуулах материал)-ийг биеийн дотор талд ялгаруулдаг.



Биеийн дотор талд 600 орчим линфоцит эсийн цугларах газар байдаг бөгөөд түүнийг тунгалагын булчирхай гэдэг. Линфоцитын гадаргууд симпатик үйл ажиллагаа сэргэхэд ялгаруулагдах "noradrenaline" гэдэг нейротрансмиттерийг хүлээн авах рецептор байдаг.

Энэ рецепторыг цочроох эмийг хулганад уулгахад тунгалагын шингэн болон цусан дахь линфоцитын тоо их хэмжээгээр буурсан байна. Ийм учраас рецепторыг цочрооход линфоцит тунгалагын булчирхайгаас гарахгүй болж, биеийн шингэн доторх линфоцитын тоог бууруулж байх магадлалтай хэмээн үзэж тунгалагын булчирхайг нарийн судлан үзэхэд үнэхээр тийм болох нь батлагджээ.

Дараа нь тархи судасны хатуурал болон харшилын төрлийн арьсны үрэвсэлтэй хулганд noradrenaline-ы рецепторыг цочрооход өвчний байдал нь сайжирч байгаа нь ажиглагдсан байна.

Эдгээр өвчин үүсэх болон даамжирахад линфоцит холбоотой байдаг бөгөөд рецепторыг цочроож өвчиний шалтгаан болох линфоцитыг тунгалагын шингэн болон цусан дахь хэмжээг нь бууруулснаар өвчиний байдлыг сайжруулж байна гэж үзсэн.

Дээрх хулганд явуулсан туршилт нь анх удаа мэдрэлийн үйл ажиллагаа болон линфоцитын хөдөлгөөний хамаарлыг молекулын түвшинд харуулсан бөгөөд ерөнхийдөө өвчнийг эдгээхийн тулд стрессээс ангид байх нь чухал гэж үздэг боловч стресс үүсэхэд (айх, цочих, дасгал хөдөлгөөн хийх) цусан дахь болон тунгалагын шингэн доторх линфоцит буурснаар зарим өвчний байдалд эерэг нөлөө үзүүлэх боломжийг харуулж байна.

Энэ нь "Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ" гэсэн үгийг шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарлах боломжтойг харуулж байна.

Цаашид мэдрэлийн үйл ажиллагаа болон дархлалын харилцан хамаарлын тухай нарийн бүтэц механизмыг тодорхойлох шаардлагатай болж байна.