My Blog List

Tuesday 3 February 2015

Чихрийн шижин өвчиний эмчилгээ

Нойр булчирхайн гормон нь цусан дахь сахарын хэмжээг бууруулах инсулиныг ялгаруулдаг. Гормон гэдэг нь цус гэх мэтээс ялгаруулах, биеийн дотоод нөхцөл байдлыг бүрдүүлэх үүрэг бүхий материалууд байдаг.

Цусны глюкозын түвшинг зохицуулах бүтэц механизмыг сайн ажиллуулахгүй цусны глюкозын түвшиний гажилтыг өндөр болгох өвчинийг чихрийн шижин өвчин гэдэг.

Инсулинийг ялгаруулдаг нойр булчирхайн эсийг "β эс' гэж нэрлэх бөгөөд дархлалын үйл ажиллагааны алдаанаас өөрөө өөрийнхөө "β эс'-ийг устгахад "1 хэлбэрийн чихрийн шижин өвчин" үүснэ. "β эс'-ийн устгалаас цусан дахь сахарын хэмжээг бууруулах инсулин ялгарахгүй болж, цусан дахь сахарын хэмжээ өндөр болдог.

Адилхан чихрийн шижин өвчин болох "2 хэлбэрийн чихрийн шижин өвчин"-өөс ялгаатай нь "1 хэлбэрийн чихрийн шижин өвчин"-ийг амьдралын дадал зуршилаа зассанаар эмчилж чадахгүй.

Одоогын байдлаар насан туршид нь инсулин тарих болон нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд ES эс (үр хөврөлийн эс) болон iPS эс (олон боломжит зохиомол үүдэл эс)-ийг ашиглан нөхөн төлжүүлэх эмчилгээг анхаарч байна.

"1 хэлбэрийн чихрийн шижин өвчин"-ий эмчилгээнд зориулж үүдэл эсээс "β эс'-ийг бүтээх оролдлогыг хийсээр ирсэн бөгөөд бараг нэг ижил хугацаанд 2 өөр судалгааны баг хүний үүдэл эсээс инсулинийг хэвийн ялгаруулах эсийг бүтээсэн байна.

Энэ тухай Канадын "The University of British Columbia"-ийн Timothy Kieffer профессорын судалгааны баг "Nature Biotechnology"-д 2014оны 9сарын 11-д, "Harvard University"-ийн Douglas Melton профессорын судалгааны баг "Cell"-д 2014 оны 10сарын 9-д нийтэлсэн байна.

"β эс'-д хувирах уурагт хийж Kieffer профессорын баг ES эсээс, Melton профессорын баг ES, iPS эсээс инсулин ялгаруулах эсийг бүтээсэн байна.

Monday 2 February 2015

Эргэлзээ

Калоргүй хиймэл сахар орлуулагч биед шингээгддэггүй учраас илчлэгийг хэтрүүлэх /жин нэмэх/ болон цусны глюкозын түвшний өсөлтөөс сэргийлдэг гэж үздэг.

Гэвч зарим хиймэл сахар орлуулагч эсрэгээрээ цусны глюкозын түвшинг нэмэгдүүлдэг тухай судалгааны үр дүнг "Nature" сэтгүүлд 2014оны 9сарын 17-нд Израилийн шинжлэх ухааны Вейзман хүрээлэн (Weizmann Institute of Science)-ийн Eran Elinav ахлах судлаачын судалгааны баг танилцуулсан байна.

Чихэрлэг хийжүүлсэн ундаа нь биеийн жин болон цусны глюкозын хэмжээг нэмэгдүүлдэг учраас илчлэг болон нүүрс ус нь тэг байх ундаа хүнд тохиромжтой байдаг. Ийм уух зүйлд илчлэггүй хиймэл сахар орлуулагчыг ашигладаг.

Saccharin, Sucralose, Aspartame гэх мэт сахар орлуулагчид нь хүний биед задарч шингээгддэггүй онцлог шинж чанартай учраас байгалын сахарын оронд ашигласанаар чихэрлэг амтыг хадгалж илчлэгийг нэмэгдүүлдэггүй.

Дээрх хиймэл сахар орлуулагч нь адил хэмжээний сахар авах үеийнхээс таргалалт болон чихрийн шижин өвчин тусах эрсдэл бага гэдгийг олон судалгаа болон санал асуулгаас тодорхой харж болно.

Гэвч Вейзманы баг хиймэл сахар орлуулагчыг хулгана болон хүний гэдэсний нянд нөлөө үзүүлснээр цусны глюкозын түвшинг өсгөх нөхцөл байдлыг үүсгэж байна гэж үзжээ.

Судлаачдын баг Saccharin, Sucralose, Aspartame -ийг тус тусд нь усанд уусгаж 11 долоо хонгийн турш хулганд уулгасан байна. Үүний дүнд хиймэл сахар орлуулагчыг уух хулганы цусны глюкозын түвшин ердийн ус болон чихэрлэгийг шингээсэн усыг уух хулганы цусны глюкозын түвшинээс /ууснаас хойш 15 минутын дараа хэмжиж үзэхэд/ цусны глюкозын түвшин өссөн байна.