My Blog List

Tuesday 21 April 2015

Хавдрын эмчилгээ

Токиогын их сургуулийн профессор Томоки 2014 оны 12 сарын 18-нд анх Японд хавдартай өвчтөнд вирусыг тарьж хавдрыг эмчлэх вирусын эмчилгээний клиникийн туршилтын эмчилгээг эхлүүлсэн байна.

Энэ эмчилгээнд уруулын эргэн тойрнд үүсэх цэврүү буюу насанд хүрсэн хүний биеийн 7-8 хувийг эзлэх 'ердийн herpes вирус'-ийн генийг өөрчлөн гаргаж авсан "G47 delta"-г ашиглан тархины хавдрын дотроос хамгийн түгээмэл тохиолдох 'glioblastoma'-тай өвчтөнүүд дээр явагдаж байна.

Мөн "G47 delta"-г амьтны туршилтанд түрүү булчирхай болон ходоодны гэх мэт тархины хавдраас бусад хавдарт ашиглах эмчилгээний үр дүнг шалгаж үзэж байна. Европ болон Америкт "G47 delta"-аас ялгаатай herpes вирусыг МЕЛАНОМА гэдэг арьсны хавдрыг эмчилхийн тулд эмийн хэлбэрээр худалдхыг зөвшөөрсөн байна.

Вирусын эмчилгээ гэдэг нь хавдрын эсийг устгахын тулд хавдарт генийг нь өөрчилсөн вирусыг тарих эмчилгээний арга юм.

Ердийн эсийг вирусээр халдварлуулахад вирусын өсөхөд хэрэглэгдэх эсийн задралын материал нь бүтээгдэхгүй болж, эс нь вирусын хамт бүхэлдээ амиа хорлодог /apoptosis/.
Ингэж вирус өсөх болон халдвар тархахаас сэргийлдэг байна.

Харин вирус нь өсөж үржихийн тулд задралын материалыг өөрөө бүтээж эсийг амиа хорлохоос сэргиййлэх функцтэй боловч эмчилгээнд ашиглах вирус нь генийн өөрчлөлтийн улмаас энэ функцээ алддаг.

Ийм учраас ердийн эсийн дотор уг эмчилгээний вирусын өсөлт болон халдварын тархалт явагдах боломжгүй байна.

Thursday 9 April 2015

Ирээдүйн нарны зай хураагуур

Газар дээр тусах нарны цацрагын энерги нэг цаг тусахад дэлхийн хүн амын нэг цагийн турш хэрэглэх энергитэй дүйцэхүйц байдаг бөгөөд энэ энергийг ашиглахад хялбар хэлбэрт өөрөөр хэлбэл цахилгаан энергит хувиргах технологи бол нарны зай хураагуур юм.

Одоо ашиглагдаж байгаа дээвэр дээр суурилуулагдсан нарны зай хураагуурын материалд нь хагас дамжуулагч /цахиур/-ыг ашигладаг.
Түүний нарны цацрагыг цахилгаан энергит хувиргах үр ашиг нь өндөр, эдэлгээний хугацаа нь урт учраас өргөнөөр ашиглагдаг байна.
Гэвч үйлдвэрлэлийн зардал өндөр сул талтай.

Нарны зай хураагуурт цахиураас гадна өөр янз бүрийн материал ашиглагддаг, материал болон бүтэц үйлдвэрлэх арга гэх мэт нь ялгаатай учраас гүйцэтгэх болон үйлдвэрлэх зардал нь адилгүй байдаг.
Эдгээрийн дотроос их хэмжээний зардлыг бууруулхаар хүлээгдэж байгаа нь "органик хальсан нарны зай хураагуур" юм.

Зайны үндсэн суурь болох хуудас /sheet/ ороод нийт зузаан нь 2мм байна. 
Органик хальсан нарны зай хураагуур нь цахиур гэх мэт үнэтэй материалыг ашиглахгүйгээр органик материал /органик хагас дамжуулагч/-ыг ашиглан хийгддэг.

Хөнгөн, нимгэн, уян хатан, олон өнгийн нарны зай хураагуурыг нимгэн хуудас /sheet/ дээр органик материалыг уусгасан шингэнийг түрхсэнээр хялбархан бүтээж болно.