Калоргүй хиймэл сахар орлуулагч биед шингээгддэггүй учраас илчлэгийг хэтрүүлэх /жин нэмэх/ болон цусны глюкозын түвшний өсөлтөөс сэргийлдэг гэж үздэг.
Гэвч зарим хиймэл сахар орлуулагч эсрэгээрээ цусны глюкозын түвшинг нэмэгдүүлдэг тухай судалгааны үр дүнг "Nature" сэтгүүлд 2014оны 9сарын 17-нд Израилийн шинжлэх ухааны Вейзман хүрээлэн (Weizmann Institute of Science)-ийн Eran Elinav ахлах судлаачын судалгааны баг танилцуулсан байна.
Чихэрлэг хийжүүлсэн ундаа нь биеийн жин болон цусны глюкозын хэмжээг нэмэгдүүлдэг учраас илчлэг болон нүүрс ус нь тэг байх ундаа хүнд тохиромжтой байдаг. Ийм уух зүйлд илчлэггүй хиймэл сахар орлуулагчыг ашигладаг.
Saccharin, Sucralose, Aspartame гэх мэт сахар орлуулагчид нь хүний биед задарч шингээгддэггүй онцлог шинж чанартай учраас байгалын сахарын оронд ашигласанаар чихэрлэг амтыг хадгалж илчлэгийг нэмэгдүүлдэггүй.
Дээрх хиймэл сахар орлуулагч нь адил хэмжээний сахар авах үеийнхээс таргалалт болон чихрийн шижин өвчин тусах эрсдэл бага гэдгийг олон судалгаа болон санал асуулгаас тодорхой харж болно.
Гэвч Вейзманы баг хиймэл сахар орлуулагчыг хулгана болон хүний гэдэсний нянд нөлөө үзүүлснээр цусны глюкозын түвшинг өсгөх нөхцөл байдлыг үүсгэж байна гэж үзжээ.
Судлаачдын баг Saccharin, Sucralose, Aspartame -ийг тус тусд нь усанд уусгаж 11 долоо хонгийн турш хулганд уулгасан байна. Үүний дүнд хиймэл сахар орлуулагчыг уух хулганы цусны глюкозын түвшин ердийн ус болон чихэрлэгийг шингээсэн усыг уух хулганы цусны глюкозын түвшинээс /ууснаас хойш 15 минутын дараа хэмжиж үзэхэд/ цусны глюкозын түвшин өссөн байна.
Ялангуяа Saccharin, Sucralose -ийг ууснаас 2 цагийн дараа ч цусны глюкозын түвшин өссөн хэвээрээ байгаа (цусан дахь сахарын хэмжээг зохицуулах /цусны глюкозын түвшинг хэвийн хэмжээнд барих чадварын гажилт) нь ажиглагдсан байна.
Saccharin-ийг уусан хулганы гэдэсний нянг судлахад нянгын харьцаа өөрчлөгдсөн байсан. Гэдэсний нян нь янз бүрийн нянгаас бүрдсэн байдаг.
Дахин Saccharin-ийг авсан хулганы гэдэсний нян бүхий ялгадасыг усанд хольж гэдэсний нян аваагүй "нянгүй хулгана"-д өгөхөд нянгүй хулганд ч цусан дахь сахарыг зохицуулах гажилтыг үзүүлсэн байна.
Мөн хүнд нөлөөлөх Saccharin-ийн нөлөөг шалгасан байна.
Эрүүл 7 эрэгтэй хүнд Америкийн хүнс ба эмийн бүтээгдхүүний удирдах газар (Food and Drug Administration)-ы тогтоосон Saccharin-ы авах дээд хязгаараар 6 өдрийн турш өгөхөд 7 хүний 4-т нь цусан дахь сахарыг зохицуулах гажилт болон гэдэсний нянгын өөрчлөлт ажиглагдсан байна.
Ийм учраас гэдэсний нян нь гэдсэн дотор өөрийн экосистем (гэдэсний нянгын бөөгнөрөл)-ийг бүтээж, гэдэсний нянгын бөөгнөрлийн өөрчлөлт нь суурьшин байгаа амьтаныхаа үйл ажиллагаанд нөлөө үзүүлдэг гэж үзсэн байна.
Судалгааны баг хулгана болон хүнд явуулсан туршилтын үр дүнгээс хиймэл сахар орлуулагч нь гэдэсний нянгын бөөгнөрөлд нөлөө үзүүлж цусан дахь сахарын хэмжээг зохицуулах чадварыг өөрчлөх зэрэг асуудал үүсгэнэ гэж үзсэн байна.
Энэ удаагын хулганы гэдэсний нянгын бөөгнөрлийг судалж, ялгадасыг нь усанд хольж уулгах туршилт Saccharin-ийг уулгасанаар явагдсан бол мөн хүнд уулгах туршилт явагдсан ч туршилтанд оролцогчидын тоо тун цөөхөн байсан учир хүн Saccharin гэх мэт хиймэл сахар орлуулагчыг авахад цусны глюкозын хэмжээ өснө гэсэн дүгнэлт гаргахад ерөнхийдөө эрт байна гэж үзэж байна.
Гэдэсний нянгын бөөгнөрөл болон эзэн биеийн хоорондох хамаарлыг судлах хоккайдо их сургуулийн дэд профессор Sonoyama Kei: "Гэдэсний нянгын бөөгнөрөл бол хүний биед задалж чадахгүй материалыг задлах функц бүхий эрхтэн гэж үзэж байна. Энэ удаагын туршилт нь ерөнхийдөө хүний эрүүл мэндэд сайн гэж тооцогдож байсан материалыг гэдэсний нянгын бөөгнөрлийн хувьд сөрөг байх тохиолдол байж магадгүй" гэж харуулсан хэмээн ярьж байна.
Хиймэл сахар орлуулагчын хүнд үзүүлэх нөлөөнд тодорхойгүй байдал их байгаа бөгөөд "гэдэсний нянгын бөөгнөрөл" гэдэг цоо шинэ ойлголт нэмэгдсэнээр дээрх асуудлуудын талаарх ойлголтыг хөгжүүлнэ гэж найдаж байна.
Эх сурвалж Хоккайдо их сургуулийн Sonoyama Kei профессрын ярилцлагаас