Шавьжны дотор үр тариа, барилга байгууламж, хүний биед хортой төрөл зүйл байдаг бөгөөд хортон шавьжыг устгах аргын хувьд хор /хортон шавьжыг устгах бодис/ ашиглаж устгаж байна.
Энгийн нүдэнд харагдах гэрэл /үзэгдэх гэрэл/ нь радио долгион болон рентгений адил цахилгаан соронзон долгионы нэг төрөл бөгөөд хүний нүд тухайн долгионы уртаас хамааран өөр өөр өнгийг ялган хардаг.
Үзэгдэх гэрлийн долгион нь хамгийн урт бол улаан, шар, ногоон, хөх, хөх ягаан дарааллаар долгионы урт нь богино болдог.
Долгионы урт нь улаан өнгийн долгионы уртаас их бол хэт улаан туяа /infrared/, хөх ягаан өнгийн долгионы уртаас бага бол хэт ягаан туяа /ultraviolet/ гэж нэрлэдэг.
Эрдэмтэд LED гэрлийг ашиглаж янз бүрийн долгионы урттай гэрлээр зөгийний нэг зүйл болох Drosophilidae-ын авгалдайг 4 өдрийн турш шарах туршилтыг хийсэн байна.
Туршилтын үр дүнд хөх гэрлийн 440 нано метрийн долгионы урттай цацрагт 73%, 467 нано метрийн урттай цацрагт 95%-тайгаар авгалдай /шавьжны хөгжилийн нас гүйцэлгүйгээр/ үхэж байгааг тогтоосон.
Туршилтанд ашигласан хөх гэрлийн хүч нь нарны цацрагт агуулагдах хөх гэрлийн гуравны нэг орчимтой тэнцүү байсан. Дээрхээс бусад долгионы урттай гэрлийг тусгах үед үхэлд хүргэх хувь нь 20-40%, байв.
Өргөн цар хүрээтэй долгионы урт бүхий цагаан өдрийн гэрэлд болон харанхуй өрөөний нөхцөлд авгалдайн өсөлт хэвийн явагдаж байсан.
Ерөнхийдөө цахилгаан соронзон долгион нь долгионы урт нь богино болох тусам илүү өндөр энергитэй болдог учраас нян болон хортон шавьжыг устгах үед үзэгдэх гэрлээс долгионы урт нь богино хэт ягаан туяаны талд дээрх үзэгдэл хүчин төгөлдөр байна.
Сонирхолтой нь бага энерги бүхий хэт ягаан туяанаас урт долгионы урттай хөх гэрлийн талд илүү өндөр үр зүнтэйгээр шавьж усгаж буй үр дүн гарсан байна.
Мөн эрдэмтэд Culex p.molestus forskal хэмээх нэгэн зүйл шумуулны авгалдайг гэрлээр шарах туршилтыг хийсэн байна. Ингэхэд өмнөх туршилтаас ялгаатай 417 нано метр долгионы урттай хөх гэрлээр шарахад үхэлд хүргэх хувь нь хамгийн өндөр гарсан байна.
Өөрөөр хэлбэл Culex p.molestus forskal-г 100% орчим үхүүлэх хөх гэрэл нь нарны цацрагт агуулагдах хөх гэрлээс 1,5 дахин хурц байсан байна.
Дээрх 2 туршилтаас харвал шавьжны гэрлийг мэдрэх болон тэсвэрлэх чадвар нь төрөл зүйлээсээ шалтгаалан том ялгаатай байгаа нь харагдаж байна.
Үзэгдэх гэрлээр шавьж устгах механизмыг сайн тодорхой болгоогүй байгаа боловч Drosophilidae-ийн авгалдайн арьс хэт ягаан туяаны долгионы уртаас богино цацрагыг хялбар ойлгодог ба нөгөө талаас хөх гэрлийн тогтмол долгионы урттай цацрагыг арьсаараа нэвтрүүлж биеийн дотор талд шингээдэг учраас эдгээр цацраг нь эсээс хортой хүчилтөрөгчийн идвэхитэй хэлбэрийн гэмтээгчийг үүсгэж шавьж устгах үр дүнг үзүүлж байна хэмээн таамаглаж байна.
Байгалийн нөхцөлд байгаа шавьжнууд нь нарны цацрагын нөлөөгөөр үхдэггүйн учир бол нарны цацрагын тусгал цаг тутамд өөрчлөгддөг, мөн шавьж аль болох нарны тусгалаас зайлсхийж амьдарч байгаа зэрэг нь нөлөөлдөг байна.