My Blog List

Friday, 9 January 2015

Гол тэжээллэг нь биед яаж ашиглагддаг вэ?

Нүүрс ус

Жигнэсэн цагаан будаа, талх, гоймон гэх мэт ихэнх хүнсний гол нэрийн бүтээгдхүүнд агуулагдах тэжээллэг бол нүүрс устөрөгч юм.
Нүүрс устөрөгч нь сахариодыг бүрдүүлэх тэжээллэг бөгөөд цагаан будаа, талх, гурилтай шөл, мөн төмсөнд ч сахариодын нэгэн төрөл глюкоз хэдэн араваас хэдэн зуун холбооноос тогтсон цардуулыг агуулдаг.
Үүнээс гадна элсэн чихэр болон жимсэнд 1ш глюкоз, адилхан сахариодын нэг төрөл болох фруктоз 1ш-тэй холбогдсон сахароз агуулагддаг.

Эдгээр хүнсний бүтээгдхүүнээс биед авах нүүрс устөрөгч нь биед энергийг үйлдвэрлэх гол эх үүсвэр болно. Нүүрс устөрөгчөөс авсан энергиэр бид биеийн температурыг тогтмол хадгалж, булчингаа хөдөлгөж янз бүрийн хөдөлгөөн хийдэг.
Мөн зүрх, тархийг ажиллуулахад ч энерги шаардагддаг.

Энэ энергийг нүүрс устөрөгчөөс яаж гарган авах вэ?
Энергийг үйлдвэрлэх чухал үйлдвэр бол эсийн дотор байх митохондри (mitochondria) юм.
Митохондри бол нарийн төвөгтөй мушгирсан мембран юм. Энэ мембран нь энергийг үйлдвэрлэхэд шаардлагатай ферментийг агуулсан байдаг.

Хоол боловсруулах процессоор нарийн гэдсэнд задлагдсан глюкоз цусаар дамжин биеийн эсүүдэд зөөгдөн ирж pyruvic хүчил хэмээх молекулд хувирдаг. Түүний дараа митохондрийн дотор орж янз бүрийн молекул болон хувирдаг. Энэ урвалын процессоор гучин хэдэн ATP-гэдэг молекулыг нийлэгжүүлдэг.
ATP нь 3ш фосфорын хүчилээс тогтох бөгөөд фосфорын хүчилийн хамт том энергийг ашиглан  нэгдэж байдаг учраас фосфорын хүчилийг нэг нэгээр нь салгахад том энергийг ялгаруулдаг.

1гр глюкозоос ойролцоогоор 4ккал энерги үүсдэг. Хүний 1өдөрт авбал зохих энерги бол насанд хүрсэн эрэгтэй хүн 2500ккал орчим, эмэгтэй хүн 1800ккал орчим байна.

Мөн бид нүүрс устөрөгчөөс гадна липид болон уурагнаас ч энерги авдаг. Нүүрс устөрөгчийн үүрэг бол энергийн суурь болооод зогсохгүй глюкозоос энергийг үйлдвэрлэх энергийн явцад үүсэх янз бүрийн молекул уургын элементэд байх амин хүчил болон липид, биеийн ерөнхий мэдээллийг агуулах молекулд байх DNA-ийн материалд ч ашиглагддаг.

Цусан дахь глюкозын түвшинг хадгалахын тулд шаардлагатай хэмжээний глюкозыг хоолноос авч, хэрэв чадахгүй тохиолдолд элэгний глюкогенээс задлагдан ашиглагддаг байна.

Нүүрс усыг агуулах хүнсний бүтээгдхүүний жишээ
1өдөрт авах нүүрс усны зохистой хэмжээ эрэгтэй-375гр, эмэгтэй-270гр

Агшаасан будаа
Мочи
Талх
Хятад гоймон
Шпагетти
Чихэрлэг төмс
Гадил жимс
Ёотон
1аяга
150гр
1хэрчим
50гр
1хэрчим 60гр
1аяга
120гр
1аяга
100гр
⅓ хэсэг
80гр
1ширхэг
90гр
1ширхэг
10гр
56гр
25гр
35гр
67гр
72гр
25гр
20гр
10гр


1,Глюкоз нь эсийн дотор /цитоплазм/-д pyruvic хүчил болно. /цитоплазм бол эсийн доторх ихэнх хэсгийг эзэлсэн хагас шингэн/

2. Дараа нь pyruvic хүчил нь митохондрийн дотор орж химийн урвалын нөлөөгөөр янз бүрийн молекулд хувирдаг.



3. Pyruvic хүчлийг янз бүрийн молекулд хувиргах урвалын явцад олон тооны электрон үүсдэг. Энэ электронууд митохондрийн дотор мембранд байх 3ширхэг электрон дамжуулах системийн ферментэд ээлж дараалан дамжин өнгөрдөг.

4. Электроныг дамжуулах фермент нь митохондрийн доторх устөрөгчийн ионыг гадна мембран болон дотор талын мембраны хооронд шилжүүлдэг. Ийм учраас мембраны хооронд митохондрийн дотроос устөрөгчийн ионы хэмжээг нэмэгдүүлдэг.

5. Дотор мембранд агуулагдах АТР нийлэгжсэн фермент нь мембран хооронд устөрөгчийн ионыг митохондрийн дотор тал руу ирүүлдэг. Уусалтын хувь /концентраци/ их хэсгээс бага хэсэг рүү устөрөгчийн ионыг шилжүүлэх үед их хэмжээний энергийг үүгэдэг. АТР нийлэгжсэн фермент нь энэ энергийг ашиглан ADP (2ш фосфорын хүчилээс тогтсон)-ээс энерги бүхий молекул (ATP)-ийг үйлдвэрлэдэг.

Уураг

Уураг амьтаны (үхэр, гахай, тахиа) махнаас гадна хүний булчинд ч агуулагдаж байдаг тэжээллэг юм. Булчингаас гадна үсний ширхэг, яс, арьс гэх мэт биеийг бүрдүүлж буй бүхий л зүйлийн материалд уураг ашиглагддаг. Мөн эдгээрээс гадна нүдний торлогт гэрлийг ойлгох родопсин (rhodopsin), бие дотор ферментийг зөөх молекул гемоглобин (hemoglobin), биеийн гадна талаас орж ирсэн өвчин үүсгэгч биеийг гаргахын тулд ажилладаг /эсрэг бие/ ч уураг юм.

Дээр дурьдсан боловсруулах фермент АТР фермент ч бас уураг юм.

Хүний биед ойролцоогоор 100000 төрлийн уураг байгаа нь одоогоор мэдэгдээд байгаа бөгөөд эдгээр уураг нь амин хүчлийн холбооноос тогтсон байдаг.

Амин хүчил нь 20 төрөл байх бөгөөд түүний молекулын шугаман дарааллаас ямар хэлбэрийн ямар үүрэгтэй уураг болохыг нь тодорхойлдог. Эдгээр 20 төрлийн амин хүчлийн 9 төрлийг нь зайлшгүй хэрэгцээт амин хүчил гэдэг (изолейцин, лейцин, лизин, метионин, фенилаланин, треонин, триптофан, валин, гистидин ). Зайлшгүй хэрэгцээт амин хүчлийг хүний бие өөрөө нийлэгжүүлж чадахгүй учраас зайлшгүй хоол хүнснээс авах шаардлагатай.

Хүнсний бүтээгдхүүнд агуулагдах уураг эхлээд нарийн гэдсэнд амин хүчил хүртэл задлагдан шингээгдээд дараа нь цусаар дамжин биеийн доторх эсүүдэд нийлүүлэгдэн цоо шинэ уургын материал болдог.

Өөрөөр хэлбэл уураг задлагдан тал тал тийш тараагдаад дахин нийлэгждэг.

Биед шингээгдсэн уураг 1-3ширхэг молекулын  холбооноос тогтох амин хүчлийн түвшинд хүрэх бөгөөд цааш биеийн эсүүдэд хүргэгдээд DNA-ийн бүтцийн мэдээллийн дагуу дахин нэг шинэ уургын нэг хэсэг болон ашиглагддаг.

Уураг агуулах хүнсний бүтээгдхүүний жишээ
1өдөрт авах уургын зохистой хэмжээ эрэгтэй-60гр, эмэгтэй-50гр



Үхрийн гол мах
Гахайн мах
Тахианы гуя
Зурваст далбаат загас
Хөх туна загас
Өндөг
Вандуй
1таваг 200гр
1таваг 90гр
1ширхэг 40гр
1хэрчим 100гр
6хэрчим 80гр
1ширхэг 50гр
1уут 50гр
44гр
21гр
10гр
23гр
21гр
6гр
8гр

Зарим хүнсний бүтээгдхүүний амин хүчлийн оноо

Хүисний бүтээгдхүүний нэр
Амин хүчлийн оноо
Зайлшгүй хэрэгцээт амин хүчил
Тээрэмдсэн будаа
61
Лизин (Lysine)
Шар буурцаг
100

Лууван
59
Лейцин (Leucine)
Өндөг
100

Үхрийн сүү
100

Хар анар загас
100

Хясаа
84
Триптофан (Tryptophan)
Үхрийн мах
100

Гахайн мах
100

Тахианы мах
100


1985онд FAO,  WHO, UNU-ийн гаргасан амин хүчлийн хэв маягаас үндэслэн тооцоологдсон.

Амин хүчлийн оноо гэдэг нь тухайн хүнсний бүтээгдхүүнд агуулагдах амин хүчлийн балансыг үнэлэх оноо юм.
Хүнсний бүтээгдхүүнд азот 1гр орчим төгс төгөлдөр зайлшгүй хэрэгцээт амин хүчлийн хэмжээ (амин хүчлийн хэв маяг)-ээр илэрхийлэгддэг.
Азот нь ямар ч амин хүчилд заавал агуулагдах элемент бөгөөд энэ элемент нь 1гр орчим тогтмол хэмжээнд хүнсний бүтээгдхүүнд агуулагдах амин хүчлийн хэмжээнээс хамааралгүйгээр байдаг.

Хүнсний бүтээгдхүүнд агуулагдах зайлшгүй хэрэгцээт амин хүчилүүд бүгд энэ амин хүчлийн хэв маягын хэмжээг хангаж байвал амин хүчлийн оноо нь 100 байна.

Харин энэ хэмжээг хангаж чадахгүй зайлшгүй хэрэгцээт амин хүчил агуулагдаж байвал тэр бүтээгдхүүн дотроос хамгийн бага амин хүчлийн оноо нь тухайн бүтээгдхүүний амин хүчлийн оноо болдог.

Бие дотор ажилладаг уургын жишээ

Кератин (Keratin)
Үсний ширхэг дотор бөөгнөрч байдаг уураг бөгөөд бас хумсанд ч байдаг.

Родопсин (Rhodopsin)
Нүдний торлог бүрхэвчинд байдаг гэрлийн цацаргыг хүлээн авдаг уураг.

Эсрэг бие
Дархлааны эсэд байдөг В эсээс ялгаруулдаг уураг. Биеийн дотор орж ирсэн өвчин үүсгэгч биеийг устгах биет юм.

Гемоглобин (Hemoglobin)
Бие дотор ферментийг тээвэрлэх цусны эсийн дотроос ферментийг наалдуулж салгах уураг.

Актин болон Миозин (Actin and Myosin)
Булчингын дотор холбогдсон байдаг бөгөөд булчингын агшилтыг үүсгэдэг уураг.

Инсулин (Insulin)
Цусны концентраци/цусан дахь глюкозын хэмжээ/-ийг нэмэгдүүлэхэд нойр булчирхайн эсээс ялгаруулах гормон цусан дахь глюкозыг эс дотор оруулж цусны концентрацийг буулгах үүрэгтэй.

Трипсин (Trypsin)
Нарийн гэдсэнд уургыг задлах боловсруулах фермент

Коллаген (Collagen)
Арьсны доор байх бөгөөд арьсанд хүчтэй нөлөөлдөг, ясны бүтэцд багтан кальцитай хамт ясыг бэхжүүлдэг.

Липид /өөх тос/

Өөх тос бол зөв хооллолт талаасаа биед муу таргалуулдаг гэх мэт таагүй имиджтэй боловч хүний биед энергийг үйлдвэрлэх эх үүсвэр болж эсийн мембраныг үйлдвэрлэж эсийн хамгаалалтын хана болох маш чухал үүрэг гүйцэтгэдэг тэжээллэг юм.

Лидип нь өөхний хүчлийг агуулах бөгөөд хүнсний зүйлсийг хуурах үед ашиглах ургамалын тос, амьтаны маханд агуулагдах тос, масло гэх мэтэд их хэмжээгээр агуулагддаг.

Өөхний хүчил гэдэг нь нүүрстөрөгчийн атомыг хэдэн ширхэгээс хорин хэдэн ширхэг хүртэл гинжин хэлхээ шиг холбогдсон молекулуудаас тогтдог.

Дээр дурьдагдсан зайлшгүй хэрэгцээт амин хүчлийн адил өөх тосонд зайлшгүй хэрэгцээт өөх тос гэж байдаг бөгөөд түүнийг хоол хүнснээс авдаг. Бидний хүнсний бүтээгдэхүүнээс авдаг липид бол ханаагүй тос юм.

Ханаагүй тос бол нарийн гэдсэнд задлагдаж нарийн гэдэсний эсэд шингээгдсэний дараа адилхан эсийн дотор дахин ханаагүй тос болон фосфолипид (глицерин болон фосфорын хүчил гэх мэтээс бүрдсэн дээд хэсэгтээ өөхний хүчил 2ширхэг холбогдсон молекул), холестерин (нүүрстөрөгчийн атомаас тогтсон тойрог хэлбэрийн молекул)-оос тогтсон молекулд хувирдаг.

Эдгээр нь бүгд усанд уусалгүйгээр тосонд хялбар уусах хэсгийг авдаг учраас тэр хэвээрээ усыг гол төлөв тунгалагын шингэн болон цусан дотор бүрэн уусгадаггүй.

Тэгээд фосфолипид болон уургыг бөөрөнхий хэлбэрт цуглуулж липидийг тээвэрлэх хэрэгсэл (липопротейн)-ийг үйлдвэрлэдэг.
Энэ тээвэрлэх хэрэгсэлийг хэлбэржүүлж байдаг фосфолипид нь усанд уусдаг хэсгийг гадна талд, усанд уусдаггүй хэсгийг хоорондох дотор талд чиглүүлж явуулдаг.
Өөрөөр хэлбэл энэ тээвэрлэх хэрэгсэл /уураг/-ын дотор тосонд хялбар уусах нөхцөлийг бий болгодог.
Энэ дотор ханаагүй тос болон холестерин тосонд хялбар уусах витамин гэх мэтийг тунгалагын шингэн дотуур тээвэрлэж төд удалгүй цусанд оруулдаг.

Цусаар зөөгдөж явах ханаагүй тосны ихэнх нь биеийн арьсан доорх өөхөн эдэд хуримтлагддаг. Арьсан доорх өөх тос нь нүүрс устай адил задлагдаж энергийг үйлдвэрлэх эх үүсвэр болдог.

Өөхөн дотор хүчилтөрөгчтэй нэгдэх нүүрстөрөгч болон устөрөгчийн харьцаа нь өндөр учраас энергийг үйлдвэрлэх хугацаа болон үйлдвэрлэх энергийн хэмжээ нь их байна. (1гр орчим өөх тосны үйлдвэрлэх энерги 9ккал)

Нөгөө талаас фосфолипид нь эсийн мембраныг бүрдүүлэх гол бүрэлдхүүн хэсэг болдог. Эсийн мембран бол фосфолипидээс тогтох 2 давхрага өөд өөдөөсөө харан харан тогтдог.
Фосфолипидийн давхрага хоорондох орон зай тосонд хялбар уусах нөхцөл байдалтай болдог.

Ийм учраас фосфолипидийн мембран нь ион болон том хэмжээний молекулыг нэвтрүүлэхгүй. Учир нь эдгээр ион болон молекул нь голдуу усанд хялбар уусдаг боловч тосонд хялбар уусдаггүй шинж чанартай байдаг.

Эдгээрийн материал бол фосфолипидийн дотор агуулагдаж байгаа уургын үйл ажиллагаанаас эхлээд эсийн гадна талаас эсийн дотор талд орж ирж суудаг.
Үүнтэй адилаар эсийн гадна, дотно талд чөлөөтэй хөдөлгөхгүйн тулд фосфолипид маш чухал шаардлагатай байдаг.

Холестерийн мөн адил фосфолипид шиг эсийн мембраны бүрдүүлэх хэсэг болдог бөгөөд цөсний хүчил болон янз бүрийн гормоны материал болдог.

Липид агуулах хүнсний бүтээгдхүүний жишээ
1өдөрт авах липидийн зохистой хэмжээ эрэгтэй-62,5гр, эмэгтэй-45гр


Оливын тос
Масло
Крем
Үхрийн гол мах
Saury
загас
Хиам
Өндөгний шар
1халбага 12гр
1 халбага 12гр
20мл
20гр
1таваг 200гр
100гр
1 хэрчим 60гр
1ширхэг 16гр
12гр
10гр
9гр
95гр
25гр
30гр
5гр

Хоол хүнснээс авсан липидээс бүрдсэн фосфолипид болон холестерин нь эсийн мембраны элемент болдог. Фосфолипидийн усанд хялбар уусах хэсгийг эсийн гадна тал руу чиглэсэн давхрагатай эсийн дотор тал руу чиглэсэн давхрагыг фосфолипидийн усанд хялбар уусахгүй хэсэгтэй харилцан бие бие рүү нь чиглүүлэх хэлбэрээр хос мембраныг үүсгэдэг.
Энэ мембраны нөлөөгөөр ион болон том хэмжээний молекулууд дураараа эсийн орчинд гарч орох боломжгүй болдог.

Липопротейны дотор тосонд хялбар уусах молекулыг оршин тогтноход хялбар нөхцөлтэй байна. Нарийн гэдсэнд нийлэгжсэн ханаагүй тос болон холестерин, тосонд хялбар уусах витаминууд нь липопротейн дотор орж цус болон тунгалагын шингэнээр тээвэрлэгддэг.

Натрийн ион, калийн ион гэх мэт тус тусын үүрэг бүхий ионыг биед нэвтрүүлэх уураг нь нөлөөлөлд нийцүүлэн ионыг нэвтрүүлэн нээгдэж хаагдаж, нөхцөл байдалд тааруулан ионыг илгээдэг уургын сувгыг ионы суваг гэдэг.

Тэжээллэгийн том молекулууд тус тусын дамжуулах уургын нөлөөгөөр эсийн гадна талаас эсийн дотор тал руу (эсрэг тал руу чиглэсэн) зөөгддөг. Эсийн гадна талаас молекулыг хүлээн авах, дамжуулах уураг түүний бүтэц зохион байгуулалтын өөрчилж эсийн дотор молекулыг орхидог.

Витамин болон Минерал

Тэжээллэгийн дотроос хүний биед шаардлагатай хэмжээ нь маш бага зүйл бол витамин болон минерал юм. Хэдийгээр шаардлагатай хэмжээ нь бага ч эдгээр нь хүний биед маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
Виматин болон минерал нь ихэнхдээ биед нийлэгждэггүй учраас заавал хоол хүнснээс авах шаардлагатай байдаг.

Витамин нь нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч гэх мэт элементүүдээс тогтдог бөгөөд яагаад ч юм яг тогтсон бүтэц зохион байгуулалтгүй байдаг. Хүнд шаардлагатай витамин нийтдээ 13 төрөл байдаг нь мэдэгдээд байна.

Эдгээр витаминууд нь тус тусын үүрэгтэй. Жишээлбэл хүнсний ногоо болон жимсэнд их хэмжээгээр агуулагддаг нь мэдэгдээд байгаа витамин-С-г авч үзье
Витамин-С нь арьс ясыг бүрдүүлэх коллагены нэгдэлийг дэмжих гормоныг нийлэгжүүлж төмрийг нарийн гэдсэнд шингээхэд хялбар хэлбэрт өөрчлөх гэх мэт янз бүрийн үүрэг гүйцэтгэдэг.

Витамины үүрэгт биед химийн урвалыг явуулах ферментэд туслах үүрэг (туслах фермент)-ийг гүйцэтгэдэг. Нүүрс ус, уураг, өөх тосноос энергийг гарган авах урвалыг явуулах фермент, DNA-ийн нийлэгжилтийг явуулах фермент гэх мэт туслах ферментүүд ажилладаг.

Нөгөө талаас минерал нь биеийг бүрдүүлэх элемэнт дотроос нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч, азотыг хасаад 5хувийг эзлэх элемент юм.

Эдгээр 5%-ийг эзлэх элементүүд нь кальци, фосфор, магнийн адил биеийг бүрдүүлэх хэсэг болох натри болон кали шиг биеийн шингэний шингэх даралт (эсийн мембраныг нэвтрүүлэх шингэн биеийн шилжилтээс үүсэх даралтын хүч) гэх мэт биеийн доторх нөхцөл байдлыг хадгалах зүйл, эсвэл төмөр шиг олон тооны ферментийн бүрэлдхүүн хэсэг болж тухайн ферментийн үйл ажиллагаанд туслах гэх мэт үүрэгтэй байна.

Мэдээж витаминтай адил минералууд нь янз бүрийн үйл ажиллагаатай байна.

Тосонд хялбар уусдаг витаминууд


Төрөл
Их хэмжээгээр агуулах хүнсний бүтээгдхүүний жишээ
Гол функцын жишээ
Витамин-А
Элэг /үхэр, гахай, тахиа/, лууван
Арьс болон салстлаг бүрхэвчийг хэвийн байдалд хадгалах, нүдний торлог бүрхэвчинд гэрэл хүлээн авах уураг /родопсин/-ын хэсэг болох, эсрэг исэлдэх нөлөө үзүүлэх
Витамин-D
Хатаасан модны мөөг, дэлдүүр мөөг, загас, элэгний тос
Нарийн гэдэснээс кальцийн шингээлтийг дэмжих, яснаас кальцийг хайлуулж цусан дахь кальцийн концентрацийг ихэсгэх
Витамин-Е
Алмонд, ургамалын тос, загас,хулуу
Эсрэг исэлдэх нөлөө үзүүлэх, хялгасан судсыг өргөтгөх
Витамин-К
исгэсэн вандуй, бууцай, бударгана, ногоон шар өнгийн хүнсний ногоо
цус тогтоох, яснаас кальцийг хайлуулан авахыг хязгаарлах

Усанд хялбар уусах витаминууд


Төрөл
Их хэмжээгээр агуулах хүнсний бүтээгдхүүний жишээ
Гол функцын жишээ
Витамин-В1
Бор будаа, гурвалжин будаа, гахайн мах, могой загас, бяслаг, үхрийн сүү
Нүүрс устөрөгчөөс энергийг гарган авах урвалыг дэмжих, мэдрэлийн үйл ажиллагааг хэвийн хэмжээнд хадгалах
Витамин-В2
Элэг /үхэр, гахай, тахиа/, шарсан могой загас, өндөг, сүү вандуй
Нүүрс ус, уураг, өөх тосноос энергийг гарган авах урвалыг дэмжих, эсрэг исэлдэх нөлөө үзүүлэх
Ниацин
Элэг /үхэр, гахай/, загас, сагамхай загасны түрс
Нүүрс ус, уураг, өөх тосноос энергийг гарган авах урвалыг дэмжих, алкоголийн задралыг дэмжих
Витамин-В6
Гадил жимс, туна загас, үхрийн элэг
Уургын задрал болон дахин нийлэгжилтийг дэмжих, мэдэрлийн судалд мэдээлэл дамжуулах бодис болон ферментийг зөөх молекулын хэсэгт ферменттэй нэгдэх нэгдэлийг дэмжих
Витамин-В12
Элэг /үхэр, гахай, тахиа/, шармагын цэцэг, өргөст бууцай, бяслаг
DNA-ийн нийлэгжилтийг дэмжих
Фолийн хүчил
Элэг /үхэр, гахай, тахиа/, жимс, буурцаг, шармагын цэцэг
DNA-ийн нийлэгжилтийг дэмжих, цус төлжүүлэх
Пантотен хүчил
Элэг /үхэр, гахай, тахиа/, загас, шош, өндөгний шар
Нүүрс ус, уураг, өөх тосноос энергийг гарган авах урвалыг дэмжих, гормон болон HDL холестерины нийлэгжилтийг дэмжих
Биотин
Элэг /үхэр, гахай, тахиа/, өндөг, газрын самар
Нүүрс ус, уураг, өөх тосноос энергийг гарган авах урвалыг дэмжих, арьсны үрэвсэл үүсгэх бодисыг гадагшлуулах
Витамин-С
Жимс, улаан чинжүү, бундуут байцаа
Коллагены нийлэгжилтийн дэмжих, эсрэг исэлдэх нөлөө үзүүлэх, булчинд төмрийн шингээлтийг дэмжих, гормоны нийлэгжилтийг дэмжих

Минерал ионы хэлбэрээр үүрэг гүйцэтгэж байвал бусад молекултай нэгдэж ажилладаг. Эсвэл маш бага элементийн дотор биед орших хэмжээ нь 0,002гр-аас бага (биеийн жин 70кг) өчүүхэн бага хэмжээнд орших минерал ч байдаг.

Их хэмжээгээр биед орших элемент


Төрөл
Их хэмжээгээр агуулах хүнсний бүтээгдхүүний жишээ
Гол функцын жишээ
Кальци (Ca)
Үхрийн сүү, тараг, бяслаг, хатаасан сам хорхой
Яс болон шүдийг бэхжүүлэх, булчингын агшилтыг дэмжих, мэдрэлийн судал хоорондын мэдээлэл дамжуулалтыг хязгаарлах
Фосфор (P)
Элэг /үхэр, гахай, тахиа/, үхрийн сүү, загас, шош
Яс болон шүдийг бэхжүүлэх, DNA-ийн материал болох, АТР-ийн материал болох, эсийн мембраныг бүрдүүлэх фосфолипидийн материал болох
Кали (K)
Гадил жимс, жимс, бууцай, төмс
Биеийн шингэний уусах /нэвчих/ даралтыг тохируулах, мэдрэлийн судал хооронд мэдээлэл дамжуулалтыг дэмжих, эсийн гадна, дотно тал руу бодисын орох гарах хөдөлгөөнийг дэмжих, цусны даралтыг буулгах
Хүхэр (S)
Өндөг
Хоргүйжүүлэх процессыг дэмжих, арьс хумс, үсийг бий болгох
Натри (Na)
Давс, хатаасан чавга, цуу
биеийн шингэний нэвчих даралтыг тохируулах, мэдрэлийн судал хоорондын мэдээлэл дамжуулалтыг дэмжих, эсийн дотно, гадна талд бодисын орох, гарах хөдөлгөөнийг дэмжих
Хлор (Cl)
Давс
Нян устгах ходоодны шүүсний нэг хэсэг болох, эсийн дотно, гадна талд бодисын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах
Магни (Mg)
Алмонд, бууцай, бор будаа, шар буурцаг
Яс болон шүдийг бэхжүүлэх, булчингын агшилтыг дэмжих, судсыг өргөсгөж цусны даралт буулгах, эсийн дотно, гадна талд бодисын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах, энергийн үйлдвэрлэлийг дэмжих

Биед өчүүхэн бага орших элемент


Төрөл
Их хэмжээгээр агуулах хүнсний бүтээгдхүүний жишээ
Гол функцын жишээ
Төмөр (Fe)
Элэг /гахай, тахиа/, далайн ургамал
Бие дотор ферментийг зөөх уураг гемоглобин (hemoglobin)-ын хэсэг, цусан дахь ферментийг булчинд хүргэх уургын хэсэг болох
Цайр (Zn)
Хясаа, гахайн элэг, үхрийн мах
DNA болон уургын нийлэгжилтийг дэмжих, хэлний амтлах мэдрэмжийг дээшлүүлэх, нөхөн үржихүйн үйл ажиллагааг хангах
Зэс (Cu)
Үхрийн элэг, наймаалж, шош
Төмрийг гетоглобинд оруулах хэлбэрт хувиргах, эсрэг исэлдэх нөлөө үзүүлэх, коллагены нийлэгжилтийг дэмжих, үсний нэгдэлийг дэмжих
Иод (I)
Далайн ургамал, загас
Өсөлт /бойжилт/-ыг түргэвчлүүлэх, бүх биеийн үндсэн бодисын солилцоог явуулах
Селен (Se)
Загас, өндөг
Эсрэг исэлдэх нөлөө үзүүлэх
Манган (Mn)
Шош, үр тариа, загас
Ясны өсөлтийг эрчимжүүлэх, эсрэг исэлдэх нөлөө үзүүлэх, нүүрс ус, уураг, өөх тосноос энергийг гарган авах урвалыг дэмжих
Молибден (Mo)
Шар буурцаг, вандуй, элэг /үхэр, гахай, тахиа/
Хүний биеэр тархсан бодисыг шээсний хүчил /эцсийн хэрэгцээгүй зүйл/-д хувиргах ажиллагааг эрчимжүүлэх
Хром (Cr)
Далайн ургамал, ногоон замаг, бяслаг, өндөг
нүүрс ус, уураг, өөх тосноос энергийг гарган авах урвалыг дэмжих
Кобальт (Co)
Вандуй, амуу тариа
Витамин В12-ыг бүрдүүлэх хэсэг болох, цус төлжилтийг дэмжих