My Blog List

Tuesday, 23 December 2014

Хоол боловсруулалт болон шингээлт

1, Амны дотор тал болон шүлс

Хоол боловсруулалт гадаг нь аманд орсон идэх юмыг жижиглэн буталж, боловсруулах шингэнээр химийн урвалын нөлөөгөөр тэжээллэг махбодийг биед шингээх хүртэл нарийн задлах үйл явц юм.

Аман дотор ялгарах хоол боловсруулах шингэн "шүлс" нь 1өдөрт ойролцоогоор 1-1,5литр орчим ялгардаг.Энэ хэмжээ нь үргэлж тогтмол байдаггүй бөгөөд хооллох үед ихсэнэ. Хооллох үеийн ялгаруулах хэмжээ нь 1минутад ойролцоогоор 4мл литр байна.
Шүлс нь баруун зүүн чихний доор болон хэлний доор байрлах шүлсний булчирхайнаас ялгарч хацарны дотор тал болон амны доод хэсгээс амны хөндий рүү ялгардаг. 
Аманд идэх юм орох үеийн мэдрэмжээс гадна үнэрлэх, амттай зүйл харах, төсөөлөх төдийд ч шүлс ялгаруулах хариу үйлдэл хийгддэг.  

Шүлсний үүрэг
1-рт Шүдээр бутлагдсан хоолыг шүлстэй хольж зөөлрүүлээд хоолой болон ходоодыг холбосон улаан хоолойгоор саадгүй явуулах юм. Шүлсний наалдангид агуулагдах уураг (mucin) нь хоолтой холилдож улаан хоолойгоор явах үед тосолгооны материал болж өгдөг.

2-рт Цагаан будаа болон талханд ихээр агуулагдах нүүрс устөрөгчийг задлах.
Шүлсэнд амилаза (amylase) гэдэг боловсруулах фермент агуулагддаг. Боловсруулах фермент гэдэг нь тэжээллэгийг задлах функц бүхий уураг юм. Нүүрс устөрөгч нь сахарын молекулуудын холбооноос тогтох бөгөөд амилаза нь сахарын молекулын холбоог тасалж нүүрсустөрөгчийг жижиглэн задлах үүрэгтэй.  

Шүлс шүдний завсар дахь хоолны үлдэгдэлийг цэвэрлэх, нян устгах уураг (lysozume)-аар нян бактери өсөж үржихээс урьдчилан сэргийлэх, аман доторх pH-ийг саармагжуулж шүд хорхойтохоос урьдчилан сэргийлэх, амны хөдөлгөөнийг чөлөөтөй болгож ярихад хялбар болгох зэрэг үүрэгтэй. 

Зурагт шүлсийг ялгаруулах шүлсний булчирхайг шар өнгөөр харуулсан байна. Энэ томоохон булчирхайн цорго нь хацарны дотор тал болон хэлний угт оршино. 

Хэлний доорх булчирхай
Уураг (mucin)-ыг их хэмжээгээр агуулагдах наалдамхай шүлс ялгаруулдаг. Ялгарах хэмжээ нь нийт хэмжээний 5% байна.

Чихний доорх булчирхай
Агуулагдах уургын хэмжээ нь бага шүлсийг ялгаруулдаг. Нүүрс устөрөгчийг боловсруулах фермент амилазаг их хэмжээгээр агуулдаг. Ялгарах хэмжээ нь нийт хэмжээний 25% байна.

Эрүүний доорх булчирхай
Агуулагдах уургын хэмжээ нь дунд зэргээс хэлний доорх болон чихний доорх булчирхайн ялгаруулах хэмжээний дундаж орчим шүлсийг ялгаруулдаг. Ялгаруулах хэмжээ нь нийт хэмжээний 70% байна.

2, Улаан хоолой

Улаан хоолой нь залгиур хоолойн угаас залгигдан ирэх хоолыг ходоод руу хүргэх үүрэгтэй хүний биеийн яг төв хэсгээр дайран өнгөрөх гуурс хэлбэрийн эрхтэн юм. Улаан хоолойн гадна диаметр нь ойролцоогоор 2см урт нь ойролцоогоор 25см хананы зузаан нь 4мм орчим байна. Хоолны улаан хоолойгоор явах хурд нь 1с-д 4см орчим байна. Ийм учраас хоолыг залгисанаас хойш 6с-ийн дараа ходоодонд хүрнэ. 


Бидний хоолой ходоодонд хоолыг хүргэх улаан хоолой, уушиганд агаарыг хүргэх мөгөөрсөн хоолой гэсэн 2 гуурсаар холбогдсон байдаг.
Хоолыг залгихаас бусад үед агаарыг нэвтэрүүлхийн тулд мөгөөрсөн хоолойн хавхлага нээлттэй байдаг бөгөөд хоолыг залгихаас бусад үед улаан хоолойн орох хэсэг бөглөх булчинд хаагддаг. Эсрэгээс нь тайлбарлавал идэх юмыг залгих үед мөгөөрсөн хоолойн орох хэсэгт хавхлаг нь түр хаагдаж яг энэ агшинд улаан хоолойн орох хэсгийн булчин суларч улаан хоолой нээгддэг. Энэ нь мөгөөрсөн хоолойд шингэн болон хатуу биетийг нэвтрүүлэхгүй механизм юм. Улаан хоолойд идэх юмыг оруулах даараалсан хөдөлгөөнийг залгилт гэнэ.

Улаан хоолой руу залгисан идэх юмны бөөгнөрлийн урд тал (ходоодны талын) булчин суларч, хойд талын булчин чангарснаар хоолийг ходоод руу хөдөлгөнө. Энэ хөдөлгөөнийг гүрвэлзэх хөдөлгөөн гэдэг. Улаан хоолойн дотор тал нь салстлаг давхрагаас, гадна тал нь булчинлаг давхрагаас тогтоно.

1, Аман дотор бутлагдсан зүйл шүлстэй холилдож үүсэх бөөгнөрлийг хэл түлхэн гаргаснаар залгигддаг. Энэ хөдөлгөөнтөй нэгэн зэрэг зөөлөн тагнай доош бууж (хамар руу орохоос сэргийлнэ), төвөнхийн халхавч мөгөөрсөн хоолой руу орохоос сэргийлснээр идэх юм улаан хоолой руу орно.
2, Улаан хоолойн булчингын гүрвэлзэх хөдөлгөөнөөр ходоодонд хүрнэ.
3, Улаан хоолойн гарах хэсэг нь идэх юм дайран өнгөрхөөс бусад үед улааи хоолойн доод сфинктер хуниасын нөлөөгөөр хаалттай байх ба идэх юм ойртон ирэх үед булчин суларч нэвтрэх зам нээгдэн идэх юм ходоод руу орно.

3, Ходоод 

Ходоодонд орж ирсэн хоол хүчтэй хүчиллэг ходоодны шүүстэй холилдон ариутгагддаг. Ходоодны шүүс нь давсны хүчил агуулдаг учраас хүчтэй хүчиллэг байх бөгөөд 1өдөрт 1,5-2литр хүртэл ялгардаг. Энэ хэмжээг хооллосоны дараа хэдэн цагийн турш ялгаруулдаг.

Ходоод нь нян устгахаас гадна хоолыг хэсэг хугцаанд хадгалах, бага багаар нарийн гэдэс рүү илгээх үүрэгтэй байдаг. Ходоодны дотор тал нь салстлаг бүрхэвчээр, гадна тал нь булчингаар хучигдсан, хананы зузаан нь ойролцоогоор 5мм уян хатан байдалтай уутлаг эрхтэн юм. Хоосон үедээ урт нарийхан, хоол орж ирэхэд сунаж том болдог. Сунаж томорсон ходоодны эзэлхүүн нь насанд хүрсэн эрэгтэй хүнийх 1,4литр, эмэгтэй хүнийх 1,3литр орчим байна.

Ходооодны салстлаг бүрхэвч атираа байдалтай байдагучраас булчингын гүрвэлзэх хөдөлгөөнөөр хоолыг бутлан ходоодны шүүстэй зуурч зуурмаг байдалтай болгон бага багаар нарийн гэдэс рүү илгээдэг.

Хоол ходоодонд 2-4 цагийг өнгөрүүлдэг бөгөөд энэ хугцаанд ходоодны шүүсэнд агуулагдах боловсруулах фермент (pepsin) пепсинээр уургыг хэсэгчилэн задалдаг.

Ходоодны шүүсийг үйлдвэрлэж, ялгаруулах эс нь ходоодны салстлаг бүрхэвчинд байрлах бөгөөд ходоодны шүүсэн дотор уургыг боловсруулах фермент пепсинийг агуулдаг. Энгийн уургын нэгэн төрөлд багтах ферментүүд нь хүчтэй хүчиллэг орчинд доройтдог боловч пепсин нь ийм орчинд ч үйл ажиллагаа явуулж чаддаг байна. Хатуу биетийг боловсруулахад хэдэн цагийг зарцуулдаг бол шингэн зүйл байх үед 10-20минут зарцуулагдан ходоодноос гадагшилдаг байна.



4, Арванхоёр нугалаа гэдэс болон нойр булчирхай

Арванхоёр нугалаа гэдэс нь ходоодноос зуурмаг болон ирсэн хоолыг цааш нь боловсруулна. Арванхоёр нугалаа гэдэс нь нарийн гэдэсний нэг хэсэг бөгөөд гадаад диаметр нь 4-6см, урт нь 25см орчим урт нарийхан эрхтэн юм. Хананы зузаан нь 2мм-т хэлбэлзэх бөгөөд дотор хэсэгт нь олон тооны атираа байдаг.

Арванхоёр нугалаа гэдсэнд нойр булчирхайн шүүс гэдэг хоол боловсруулах шингэнийг үйлдвэрлэгч нойр булчирхай дагалдаж байдаг. Арванхоёр нугалаа гэдэс нь цөсний хүүдийн дээд үзүүрийг тойрон хүрээлэх "C" хэлбэртэйгээр оршдог. Нойр булчирхай нь 5см орчим өргөн, 15см орчим урттай урт нарийхан эрхтэн юм. Нойр булчирхайнд үйлдвэрлэгдсэн нойр булчирхайн шүүс нь нойр булчирхайн сувагт хуримтлагдаж арванхоёр нугалаа гэдсэн дотор асгагддаг.

Нойр булчирхайн шүүс ялгаруулах хэмжээ нь 1өдөрт 1литр хүртэл байна. Нойр булчирхайн шүүсэнд олон тооны хоол боловсруулах фермент агуулагдах бөгөөд хоол боловсруулах гол үүргийг гүйцэтгэдэг шингэн учраас гол 3 тэжээллэгийг бүгдийг нь задалж чаддаг.

Нойр булчирхайн шүүсэнд агуулагдах уургыг задлах фермент (trypsin) нь нойр булчирхайнаас гарч нарийн гэдэсний салстлаг бүрхэвчийг бүрдүүлэх ферменттэй урвалд орж анхны идвэхжүүлэлт хийнэ. Өөрөөр хэлбэл нойр булчирхайн дотор байхдаа хараахан уургыг задлах түвшинд хүрээгүй байна.
Нойр булчирхайн шингэнийг илгээх нойр булчирхайн суваг, цөсний хүүдийгээс асгагдах цөсийг зөөх суваг (цөсний ерөнхий цорго)-тай нарийн гэдэс рүү асгах хэсэгт нийлнэ.
Цөсний хүүдий нь элгэнд үйлдвэрлэгдсэн цөсийг өтгөрүүлж, хуримтлуулах уутлаг эрхтэн юм.

Цөсний хүүдий
Элэгнээс ялгаруулах цөсийг хуримтлуулах уутлаг эрхтэн болох цөсний уут нь 3-4см өргөнтөй, 10см орчим урттай, 30-50мл литр цөсийг хуримтлуулдаг байна.
Цөсөнд өөх тосыг боловсруулахад туслах холестерин болон хуучирсан цусны улаан эсийг гэмтээх үед гарах билирубин хэмээх пигмент (өнгө оруулагч эс) агуулагддаг.
Цөсний урсгал гарах хэсэг хаалттай үед цөсний хүүдий рүү, тээлттэй үед нарийн гэдэс рүү урсдаг.

Нойр булчирхай
Нойр булчирхай нь хүчтэй хоол боловсруулах шингэн болох нойр булчирхайн шүүсийг ялгаруулдаг эрхтэн юм. өргөн нь 3-5см, урт нь 14-16см орчим улаандуу шар өнгөтөй, урт нарийхан 1өдөрт ойролцоогоор 1литр орчим нойр булчирхайн шүүс ялгаруулдаг эрхтэн юм. Нойр булчирхайн шүүс нь өнгөгүй тунгалаг байна.

Нойр булчирхай бол бас цусан дахь сахарын хэмжээг. багасгах инсулин (insulin) болон цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэх глюкагон (glucagon) гэх мэт гормоныг ялгаруулж, цусан дахь сахарын хэмжээ (цусан доторх сахарын концентраци)-г тохируулдаг.

Арванхоёр нугалаа гэдэс
Ходоодонд боловсруулсны дараа арванхоёр нугалаа гэдэс боловсруулна. Нойр булчирхайд үйлдвэрлэгдэн 12 нугалаа гэдэс рүү асгагдах (hP7.5-8) сулхан шүлтлэг нойр булчирхайн шүүс нь ходоодноос идэх юмтай холилдон урсаж ирэх хүчтэй хүчиллэг ходоодны шүүсийг саармагжуулдаг. Тэгээд нойр булчирхайн шүүсэнд агуулагдах хоол боловсруулах ферментийн нөлөөгөөр 3 гол тэжээллэг (нүүрс устөрөгч, уураг, липид)-ийг задалдаг. Нарийн гэдэсний хана нь салстаар хамгаалагддаг учраас боловсруулах ферментийн задарлаас чөлөөлөгддөг.

Нөгөө талаас элгэнд үйлдвэрлэгдэж цөсний хүүдийд хуримтлагдах цѳс ч 12 нугалаа гэдэс рүү асгагддаг.Цөс нь усанд уусдаггүй махбодьд агуулагдах липидийг жижиг ширхэгт хувааснаар (цийдэмжүүлэх) липидийн хоол боловсруулах ферментийг ажиллахад хялбар болгодог. Биед липидийг их хэмжээгээр авахад, цөсний уутнаас цөсийг их хэмжээгээр ялгаруулдаг.

5, Нарийн гэдэс

Нарийн гэдэс нь "арванхоёр нугалаа гэдэс" "өлөн гэдэс" "нарийн гэдэсний төгсгөл хэсэг" гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Амьд бие дотор нарийн гэдэс нь 2-3м хүртэл агшсан байдаг боловч булчинг сулруулахад (хэвлийд хадгалагдаж байгаа хоол боловсруулах гуурсыг биеээс гарган дэлгэж харахад нийт урт нь ойролцоогоор 9м болох бөгөөд түүний гуравны хоёроос дээш хэсгийг нарийн гэдэс эзэлнэ.) 6-7м болно. Нарийн гэдэс нь хамгийн сүүлийн боловсруулалтыг хийж шим тэжээлийг шингээдэг.

Гадна диаметр нь 4см хэмжээний нарийн гадасний дотор хэсэгт олон тооны атираа байдаг. Салстлаг бүрхэвчийн гадаргууг томруулахад 1мм хэмжээний илүү гарсан хэсгээр зай завсаргүй хучигдсан байдаг. Энэ жижиг илүү гарсан хэсгийг villus гэж нэрлэдэг.

villus-ийн гадаргууг томруулахад "шингээгч хучуур эдийн эс" гэдэг эсээр битүү хучигдсан байдаг. Энэ эсийн гадаргуу ч microvillus-ээр хучигдсан утаслаг бүтэцтэй байдаг.

microvillus-ийн гадаргуйн салстад хоол боловсруулах фермент агуулагдаж байдаг. нойр булчирхайн шүүсээр задлагдан ирсэн тэжээллэг энэ ферментээр хамгийн жижиг нэгж хүртлээ задлагдаж microvillus-ийн гадаргуугаас шингээгддэг.

Нарийн гэдэсний дотор талд байх атираа болон гадаргуун villus нь гадаргуун хэмжээг том болгох ингэснээр боловсруулагдаж буй хоол болон салстын гадаргуун огтолцох боломж өсөж, шим тэжээлийн шингээлтийн үр ашиг нэмэгддэг.
Хэрэв нарийн гэдэсний дотор талд атираа болон villus байхгүй цэвэр гуурс байсан бол диаметр нь 4см, урт нь 3м, дотор хэсгийн гадаргын хэмжээ 0,4м,кв байна.
Харин атираа болон гадаргуун илүү гарсан хэсэг (villus and microvillus) байх үед гадаргын хэмжээ нь 200м.кв болно.

Нарийн гэдэс нь ганцхан тэжээллэгийг бус чийгийг ч шингээдэг. Биед шингээгдэх чийгийн 85%-ийн нарийн гэдэс шингээдэг. Уух зүйлээс авсан шингэн болон уснаас ялгаруулсан хоол боловсруулах шингэн (шүлс, ходоодны шүүс, нойр булчирхайн шүүс, цөс гэх мэт)-ийг ч нарийн гэдсэнд хураан авдаг.

Арванхоёр нугалаа гэдэснээс хойш үргэлжлэх хэсгийн эхний 1/4-ийг өлөн гэдэс, үлдсэн 1/6 хэсгийг нарийн гэдэсний төгсгөл хэсэг гэж нэрлэдэг бөгөөд энэ хоёрт нарийн тодорхой зааг байхгүй. Өлөн гэдэсний тал нь нарийн гэдэсний төгсгөл талаас дотор хэсгийн атираа, гадаргын талбайгаар том учраас шим тэжээлийн шингээлт нь илүү идвэхитэй байна.

Хоол боловсруулах эрхтэний урт болон гол үүрэг


Нэр
Гол үүрэг
Урт
Улаан хоолой
Ходоод руу хоолыг зөөх
Ойролцоогоор 25см
Ходоод
Хоолны бактери устгалт болон хадгалалт
40см-д хэлбэлзэнэ
Нарийн гэдэс
Арванхоёр нугалаа гэдэс
Хоол боловсруулах шингэнийг ялгаруулах
25-30см
Нийт 6-7м
Өлөн гэдэс
Тэжээллэгийн боловсруулалт болон шингээлт
2-3м
Нарийн гэдэсний төгсгөл хэсэг
боловсруулах боон шингээх, цөсний хүчилийг татан авах
3-4м
Бүдүүн гэдэс
Хүрээ гэдэс
Өтгөн үйлдвэрлэх, ширхэглэн задлах
Ойролцоогоор 1,4м

Нийт 1,6-1,7м
Шулуун гэдэс
Өтгөн хуримтлуулах, гадагшлуулах
Ойролцоогоор 20см

6, Тэжээллэгийг шингээх

Бидний биеийг бүрдүүлэгч элементийг ашиглан үйл ажиллагааны эх үүсвэр болох чухал тэжээллэг бол "нүүрсустөрөгч" "уураг" "липид" юм. Мөн дээр нь витамин болон минералыг агуулсан зүйлсийг нэмэж 5 гол тэжээллэг гэж нэрлэдэг.

Витамин гэдэг нь бидний биед шаардлагатай 3 гол тэжээллэгээс гадна органик материалуудын ерөнхий нэр юм. Витамин нь нийтдээ 13 төрөл байдаг бөгөөд усанд уусах элемент (усанд уусдаг), усанд хялбар уусдаггүй (липидд уусах) гэж ангилдаг.

Минерал гэдэг нь натри, кали, кальци, төмөр гэх мэт витаминтай адил өчүүхэн жижиг хүний биед шаардлагатай элемент юм. Витамин болон минералын молекулын хэмжээ өчүүхэн жижиг учраас нарийн гэдэсний салстлаг бүрхэвчинд хэлбэрээ алдалгүйгээр шингээгддэг.

Витамин болон минералын шаардлагатай хэмжээ нь хэдийгээр бага боловч биед үйлдвэрлэгдэхгүй (бусад материалаас гарган авч болохгүй) зүйлийг их хэмжээгээр агуулдаг.
Эдгээрийг өдөр тутмын хоол хүнснээс л авдаг.

Алкоголь болон эм нь витамин болон минералтай адилаар хэлбэрээ алдалгүйгээр хоол боловсруулах эрхтэний хананаас шингээгддэг учраас боловсруулагддаггүй. Боловсруулах шаардлагагүй учраас алкоголь болон эм нь ходоодонд ороод удалгүй шингэж эхэлдэг.

Алкоголь болон эмийн элемент нь цусаар дамжин элгэнд хоргүйжүүлэгдсэний дараа задлагддаг. Тийм учраас алкоголь болон эмний цусан дахь төвлөрөл аажмаар буурдаг өөрөөр хэлбэл цаг хугацаа өнгөрөх тусам эмний үйлчлэл буурч, архины согтолт багасдаг.

A, Цагаан будаа, талх, гоймон гэх мэт (нүүрс устөрөгч)-ийг идэхэд

1, Идэх юм аман дотор шүлстэй холилдоход шүлсэнд агуулагдах амилаза (шүлсний амилаза) нүүрс устөрөгчийн сахарын холбоог хэсэгчилэн тасалж 2-10 ширхэг молекулын холбоо бүхий жижиг болгоно.

2. Идэх юм ходоод руу ороход амилаза хүчтэй хүчиллэг ходоодны шүүсний нөлөөгөөр ганцхан цагийн дотор бүрмөсөн алдагддаг. Ходоодны шүүсэнд нүүрс төрөгчийг задлах фермент агуулагддаггүй учраас амилазаг алга болоход ходоодонд нүүрс төрөгчийн боловсруулалт дуусна.

3, Нойр булчирхайгаас ялгарах хоол боловсруулах шүүс (нойр булчирхайн шүүс)-нд агуулагдах амилаза (нойр булчирхайн амилаза) дахин сахарын холбоог тасалдаг.

4, Нарийн гэдэсний дотор хана (салстлаг бүрхэвч)-нд агуулагдах боловсруулах фермент "sucrase", "maltase", "lactase" гэх мэт ферментүүд эцсийн задрал (сахарын холбоог таслах)-ыг явуулж, нүүрс устөрөгчийн молекулууд нэг нэгээрээ салан сахариод болдог.
Сахариодууд нь нарийн гэдэсний салстлаг бүрхэвчийн эсүүдээр шингээгдэн цусанд орж судас (үүдэн хураагуур судас)-аар гүйж элэг рүү зөөгддөг.

5, Элгэнд зөөгдөн ирсэн сахариодууд нь дахин холбогдож glycogen болон хувирч, элэгийг бүрдүүлдэг. Шаардлага хангасан glycogen нь дахин задлагдаж нэг нэгээрээ сахариод болж биеийн бүх эсүүд рүү хүргэгддэг.

Нүүрс устөрөгчийн шингэх процесс нь сайн биед авсан нийт нүүрс устөрөгчийн 99% нь боловсруулагдан шингэдэг.

B. Мах болон өндөг (уураг)-ийг идэхэд

Амин хүчил нь мах, загас, өндөг, шар буурцаггэх мэт бүтээгдхүүнд их агуулагддаг. Молекулын холбоо нь хэдэн араваас хэдэн мянгаар холбогдсон байдаг. Боловсрууах болон шингэх процесс нь 90%-тай байна.

1, Шүлсэнд уургыг задлах фермент агуулагддаггүй учраас аман дотор уургын боловсруулалт явагдахгүй.

2, Хүчтэй хүчиллэг ходоодны шүүсээр нарийн төвөгтөй нугларсан уургын молекулын хэлбэрийг өөрчилдөг. Хэлбэр нь өөрчлөгдхөд ферментээр задлахад хялбар болдог.
Ходоодны шүүсэнд уураг задлах фермент (pepsin) пепсин агуулагдах бөгөөд энэ фермент амин хүчлийн холбоог тасалдаг.

3, Нойр булчирхайн шүүсэнд "trypsin" "erasuta" гэх мэт уураг задлах фермент их хэмжээгээр агуулагддаг. Эдгээр ферментүүдээр амин хүчлийн холбоо таслагдан жижигхэн хэсэг болдог.

4, Нарийн гэдэний салстлаг бүрхэвчинд агуулагдах "aminopeptidase" гэх мэт ферментээр амин хүчлийн жижиг хэсгүүдийг дахин тасалдаг. Амин хүчил 2 ширхэг холбогдсон (dipeptide), юмуу эсвэл дангаараа болох хүртэл жижиглэн задлаад дараа нь салстлаг бүрхэвчинд шингээгддэг. Шингээгдсэн амин хүчил цусанд орж элэг рүү зөөгддөг.

5, Элгэнд шаардлага хангасан амин хүчлийн төрлийг хувиргаж уургыг нийлэгжүүлдэг (синтез). Дараа нь нийлэгжүүлсэн уургын материалыг судсаар дамжуулан бүх биеийн эсүүдэд тараадаг.

C. Тос болон масло (липид)-ийг идэхэд

Липидийн боловсруулах болон шингээх процесс нь ойролцоогоор 90% байна.

1, Шүлсэнд хэлний липаза гэдэг липид задлах фермент агуулагддаг. Гэвч липид нь усанд уусдаггүй учраас үр дүнтэй нөлөө үзүүлдэггүй. Ийм учраас аман дотор липидийн задрал ерөнхийдөө явагдахгүй.

2, Ходоодны шүүстэй холилдсон идэх юмны липид нь усанд уусахгүй учраас диаметр нь 0,1-0,3мм орчим жижиг тосны бөөгнөрөл (тосон дусал)-ыг үүсгэдэг. Ходоодны шүүсэнд ходоодны липаза гэдэг фермент агуулагддаг боловч дээрхтэй адил шалтгаанаар нөлөө үзүүлж чаддаггүй.

3, Цөсний хүүдий (элэг)-ээс ялгаруулах цөсөнд агуулагдах (цөсний хүчил)-ээр тосон дуслыг жижиглэн задалдаг (цийдэмжүүлэх). Жижгхэн болсноор нойр булчирхайн шүүсэнд агуулагдах фермент (нойр булчирхайн липаза)-ээр тосны хүчил гэх мэтд задлагддаг.

4,  Тосны хүчил гэх мэт липидийн элемент нь нарийн гэдэсний салстлаг бүрхэвчинд шингээгдхэд "chylomicron" гэдэг тосны хүчил болон уургын цугларалтай нэгдэж тунгалагын судсанд орно.
Тунгалагын судас нь цааш венийн судастай нийлдэг учраас chylomicron нь цусанд шингэж бүх биеээр эргэдэг.

5, Цусанд шингэн элгэнд зөөгдэн ирсэн chylomicron нь элгэнд тосны эсийг хадгалахад хялбар хэлбэртэй болон хувирч, дахин цусанд шингэн бүх биеийн тосны эсүүд рүү хүргэгдэн хадгалагддаг. Липидийг энергийн эх үүсвэрээр ашиглах үеийн урвал ч элгэнд явагддаг.

Эх сурвалж: NEWTON сэтгүүл