Хавдар нь ерөнхийдөө бие эрхтэний аль нэг хэсгийн эс зөв зохицуулалтгүйгээр эмх замбраагүй өсч бөөгнөрөл үүсгэн тухайн эрхтэний хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж муутгадаг. Бүр цаашлан даамжирч эргэн тойрондоо халдварлаж судас болон хялгасан судас/тунгалагын судас/-аар дамжин бусад эрхтэнд шилждэг.
Энэ үйл явцыг үсэрхийлэх гэж ойлож болно.
Бүдүүн гэдэсний хавдар ихэвчлэн элэг болон уушиг руу үсэрхийлж үхэлд хүргэх явдал элбэг тохиолддог байна. Ийм учраас үсэрхийлэх механизмыг тодорхойлох нь бүдүүн гэдэсний хавдараар нас барагсдын тоог бууруулахад шууд хамааралтай.
2014 оны 11 сарын 28-нд Киото их сургуулийн судалгааны баг CANCER DISCOVERY-д бүдүүн гэдэсний хавдар үсэрхийлэхэд Trio (trio pY2681) гэдэг уураг гүн хамааралтайг олж нээсэн үр дүнгээ нийтлүүлсэн байна.
Trio нь янз бүрийн эсийн дотор байх тусгай уурагаас (phosphate group-H2PO4) гэсэн атомын цугларсан биеийг тогтсон газарт нэмэгдүүлэх шинж чанартай бөгөөд H2PO4-тэй холбогдсон trio эсийн хөдөлгөөнд нөлөө үзүүлдэг нь урьд нь мэдэгдэж байсан байна.
Зураг 1 |
Мөн энэхүү хэмжээ нь өндөр байгаа өвчтөн бүдүүн гэдэсний хагалгаа хийлгэсэний дараах 5 жилийн дотор нас барах магадлал нь өндөр байсан байна.
Энэ хандлага нь хагалгааны үед хавдрын эс судас болон хялгасан судас чиглэн томорсон хүнийх, үсэрхийлээгүй өвчтөн (stage2-т ангилагдсан өвчтөн)-д илэрхий байсан байна.
Зураг 2 |
Stage2 ангилалд багтах бүдүүн гэдэсний хавдартай өвчтөн мэс засал хийлгэсэний дараа үхэх магадлал 0 хувьтай харьцуулахад H2PO4-тай холбогдсон Trio-ийн хэмжээ ихтэй өвчтөний үхэх магадлал 20 хувиар илүү байжээ.
Ийнхүү нарийн шинжилгээний үр дүнд H2PO4-той холбогдсон Trio хавдрын эсийн дотор эсийн өөрчлөлт болон шилжилт хөдөлгөөнийг түргэтгэх цуврал уургын ажиллагааг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна.
Ирээдүйд мэс заслаар авсан хавдрын эсийн доторх H2PO4 ба Trio-ын холбогдсон эсэхийг шалгаж хавдрын үсэрхийллийг урьдчилан төсөөлөх боломжтой болж байна.
Мөн H2PO4-тай Trio холбогдох процессийг саатуулах эмийг бүтээсэн бөгөөд судалгааны баг энэ процессийг оношилох аргыг боловсруулж практикт нэвтрүүлхийг зорьж байна
Эмийн хүнд үзүүлэх нөлөө болон аюулгүй чанарыг сайтар шалгаж чадвал хавдар үсэрхийлэхээс урьдчилан сэргийлэх боломж ч бий болно гэж хүлээгдэж байна.