My Blog List

Friday, 22 May 2015

Шавьж устгахад гэрлийг ашиглана

Шавьжны дотор үр тариа, барилга байгууламж, хүний биед хортой төрөл зүйл байдаг бөгөөд хортон шавьжыг устгах аргын хувьд хор /хортон шавьжыг устгах бодис/ ашиглаж устгаж байна.

Энгийн нүдэнд харагдах гэрэл /үзэгдэх гэрэл/ нь радио долгион болон рентгений адил цахилгаан соронзон долгионы нэг төрөл бөгөөд хүний нүд тухайн долгионы уртаас хамааран өөр өөр өнгийг ялган хардаг.

Үзэгдэх гэрлийн долгион нь хамгийн урт бол улаан, шар, ногоон, хөх, хөх ягаан дарааллаар долгионы урт нь богино болдог.
Долгионы урт нь улаан өнгийн долгионы уртаас их бол хэт улаан туяа /infrared/, хөх ягаан өнгийн долгионы уртаас бага бол хэт ягаан туяа /ultraviolet/ гэж нэрлэдэг.

Эрдэмтэд LED гэрлийг ашиглаж янз бүрийн долгионы урттай гэрлээр зөгийний нэг зүйл болох Drosophilidae-ын авгалдайг 4 өдрийн турш шарах туршилтыг хийсэн байна.

Туршилтын үр дүнд хөх гэрлийн 440 нано метрийн долгионы урттай цацрагт 73%, 467 нано метрийн урттай цацрагт 95%-тайгаар авгалдай /шавьжны  хөгжилийн нас гүйцэлгүйгээр/ үхэж байгааг тогтоосон.

Туршилтанд ашигласан хөх гэрлийн хүч нь нарны цацрагт агуулагдах хөх гэрлийн гуравны нэг орчимтой тэнцүү байсан. Дээрхээс бусад долгионы урттай гэрлийг тусгах үед үхэлд хүргэх хувь нь 20-40%, байв.

Tuesday, 19 May 2015

Далайн хар салхи (typhoon)

2004.08.28 typhoon

Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын халуун орны бүс нутагт үүсэх давтагдах шинж чанар бүхий агаарын өөрчлөгдөх хөдөлгөөн нь 5-аас 11-р  сарын хооронд явагддаг бөгөөд энэ хөдөлгөөнийг BSISO (Boreal Summer Intraseasonal Oscillation) гэдэг.

Энэ бол хэдэн мянган километр үргэлжлэх өргөн бүхий бөөн борооны бүлэг бөгөөд 1-ээс 2 сарын турш өмнөдөөс умард зүгийг чиглэн давтагдах шинжтэйгээр шилжих үзэгдлийг хэлдэг.

Филиппины тэнгист BSISO-ээс үүсэх баруун зүгийн салхи нь пассат салхи /халуун бүсийн хуурай халуун салхи/-ы нэг болох зүүн зүгийн салхитай мөргөлдөж далайн хар салхийг үүсгэдэг.

Хүчтэй салхи, аадар бороо бүхий далайн хар салхи нь үе үе маш их хэмжээний хохирлыг учруулдаг бөгөөд ялангуяа халуун орны бүс нутгуудад хар салхи үүссэний дараа хүрэлцэн очих хугацаа нь богино байна.

Ийм учраас BSISO болон баруун зүгийн салхины үүслийг урьдчилан тооцоолж чадвал хар салхины үүслийг ч урьдчилан тооцоолох боломжтой гэж үздэг.

BSISO болон баруун зүгийн салхийг нарийн сайн урьдчилан тооцоолхын тулд үүл үүсэх, бөөгнөрөх, нүүх, арилах гэх мэт мөн хур тунадас зэрэг үүлэнд хамаарах үзэгдлийг физикийн хуулийн үндэстэйгээр нарийн симуляци хийх шаардлагатай болдог.