My Blog List

Thursday, 19 May 2016

Trio

Хүмүүсийн үхлийн №1 шалтгаан бол хавдар /хорт хавдар/ байсаар байна. Хавдрын улмаас нас барсан хүмүүсийн тоог эрхтэн тус бүрээр нь харьцуулж харвал эмэгтэйчүүдийн хувьд №1, эрэгтэйчүүдийн хувьд №3 өвчлөл нь бүдүүн гэдэсний хавдар байгааг сүүлийн 25 жилийн статистикаас харж болно.

Хавдар нь ерөнхийдөө бие эрхтэний аль нэг хэсгийн эс зөв зохицуулалтгүйгээр эмх замбраагүй өсч бөөгнөрөл үүсгэн тухайн эрхтэний хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж муутгадаг. Бүр цаашлан даамжирч эргэн тойрондоо халдварлаж судас болон хялгасан судас/тунгалагын судас/-аар дамжин бусад эрхтэнд шилждэг.
Энэ үйл явцыг үсэрхийлэх гэж ойлож болно.

Бүдүүн гэдэсний хавдар ихэвчлэн элэг болон уушиг руу үсэрхийлж үхэлд хүргэх явдал элбэг тохиолддог байна. Ийм учраас үсэрхийлэх механизмыг тодорхойлох нь бүдүүн гэдэсний хавдараар нас барагсдын тоог бууруулахад шууд хамааралтай.

2014 оны 11 сарын 28-нд Киото их сургуулийн судалгааны баг CANCER DISCOVERY-д бүдүүн гэдэсний хавдар үсэрхийлэхэд Trio (trio pY2681) гэдэг уураг гүн хамааралтайг олж нээсэн үр дүнгээ нийтлүүлсэн байна.

Trio нь янз бүрийн эсийн дотор байх тусгай уурагаас (phosphate group-H2PO4) гэсэн атомын цугларсан биеийг тогтсон газарт нэмэгдүүлэх шинж чанартай бөгөөд H2PO4-тэй холбогдсон trio эсийн хөдөлгөөнд нөлөө үзүүлдэг нь урьд нь мэдэгдэж байсан байна.

Зураг 1
Бүдүүн гэдэсний хавдартай 337 хүний дунд явуулсан судалгааны үр дүнгээс хавдрын эсийн дотор талд H2PO4-тэй холбогдсон Trio их хэмжээгээр байхад бүдүүн гэдэсний дотор хананд үүссэн хавдрын эс судас болон хялгасан судас руу чиглэн хөдөлж байгааг тогтоосон байна.