My Blog List

Tuesday, 23 December 2014

Хоол боловсруулалт болон шингээлт

1, Амны дотор тал болон шүлс

Хоол боловсруулалт гадаг нь аманд орсон идэх юмыг жижиглэн буталж, боловсруулах шингэнээр химийн урвалын нөлөөгөөр тэжээллэг махбодийг биед шингээх хүртэл нарийн задлах үйл явц юм.

Аман дотор ялгарах хоол боловсруулах шингэн "шүлс" нь 1өдөрт ойролцоогоор 1-1,5литр орчим ялгардаг.Энэ хэмжээ нь үргэлж тогтмол байдаггүй бөгөөд хооллох үед ихсэнэ. Хооллох үеийн ялгаруулах хэмжээ нь 1минутад ойролцоогоор 4мл литр байна.
Шүлс нь баруун зүүн чихний доор болон хэлний доор байрлах шүлсний булчирхайнаас ялгарч хацарны дотор тал болон амны доод хэсгээс амны хөндий рүү ялгардаг. 
Аманд идэх юм орох үеийн мэдрэмжээс гадна үнэрлэх, амттай зүйл харах, төсөөлөх төдийд ч шүлс ялгаруулах хариу үйлдэл хийгддэг.  

Шүлсний үүрэг
1-рт Шүдээр бутлагдсан хоолыг шүлстэй хольж зөөлрүүлээд хоолой болон ходоодыг холбосон улаан хоолойгоор саадгүй явуулах юм. Шүлсний наалдангид агуулагдах уураг (mucin) нь хоолтой холилдож улаан хоолойгоор явах үед тосолгооны материал болж өгдөг.

2-рт Цагаан будаа болон талханд ихээр агуулагдах нүүрс устөрөгчийг задлах.
Шүлсэнд амилаза (amylase) гэдэг боловсруулах фермент агуулагддаг. Боловсруулах фермент гэдэг нь тэжээллэгийг задлах функц бүхий уураг юм. Нүүрс устөрөгч нь сахарын молекулуудын холбооноос тогтох бөгөөд амилаза нь сахарын молекулын холбоог тасалж нүүрсустөрөгчийг жижиглэн задлах үүрэгтэй.  

Шүлс шүдний завсар дахь хоолны үлдэгдэлийг цэвэрлэх, нян устгах уураг (lysozume)-аар нян бактери өсөж үржихээс урьдчилан сэргийлэх, аман доторх pH-ийг саармагжуулж шүд хорхойтохоос урьдчилан сэргийлэх, амны хөдөлгөөнийг чөлөөтөй болгож ярихад хялбар болгох зэрэг үүрэгтэй. 

Зурагт шүлсийг ялгаруулах шүлсний булчирхайг шар өнгөөр харуулсан байна. Энэ томоохон булчирхайн цорго нь хацарны дотор тал болон хэлний угт оршино. 

Хэлний доорх булчирхай
Уураг (mucin)-ыг их хэмжээгээр агуулагдах наалдамхай шүлс ялгаруулдаг. Ялгарах хэмжээ нь нийт хэмжээний 5% байна.

Чихний доорх булчирхай
Агуулагдах уургын хэмжээ нь бага шүлсийг ялгаруулдаг. Нүүрс устөрөгчийг боловсруулах фермент амилазаг их хэмжээгээр агуулдаг. Ялгарах хэмжээ нь нийт хэмжээний 25% байна.

Эрүүний доорх булчирхай
Агуулагдах уургын хэмжээ нь дунд зэргээс хэлний доорх болон чихний доорх булчирхайн ялгаруулах хэмжээний дундаж орчим шүлсийг ялгаруулдаг. Ялгаруулах хэмжээ нь нийт хэмжээний 70% байна.

2, Улаан хоолой

Улаан хоолой нь залгиур хоолойн угаас залгигдан ирэх хоолыг ходоод руу хүргэх үүрэгтэй хүний биеийн яг төв хэсгээр дайран өнгөрөх гуурс хэлбэрийн эрхтэн юм. Улаан хоолойн гадна диаметр нь ойролцоогоор 2см урт нь ойролцоогоор 25см хананы зузаан нь 4мм орчим байна. Хоолны улаан хоолойгоор явах хурд нь 1с-д 4см орчим байна. Ийм учраас хоолыг залгисанаас хойш 6с-ийн дараа ходоодонд хүрнэ.